Бие даасан байдал
Эх сурвалжууд


Эх сурвалж

Тэвчээртэй үргэлжлүүл

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф дараах зөвлөгөөг хуваалцсан.

“1960-аад оны үед Станфордын Их Сургуулийн нэгэн профессор, дөрвөн настай хүүхдүүдийн өөрөө өөрийгөө захирах чадварын талаар нэгэн энгийн судалгааг явуулж эхэлсэн ажээ. Тэрээр хүүхдүүдийн өмнө нэг том хөөсөн чихэр тавиад, чихрийг шууд идэж ч болно эсвэл идэхгүй 15 минут хүлээх юм бол тэдэнд 2 хөөсөн чихэр өгөх болно гэжээ.

Тэгээд тэрээр хүүхдүүдийг ганцааранг орхин, хоёр талдаа тольтой өрөөнд далд орж зогсоод, яахыг нь ажиглаж гэнэ. Хүүхдүүдийн зарим нь чихрийг тэр дор нь идэж; зарим нь уруу татагдан бууж өгөх хүртлээ хэдхэн минут хүлээгээд тэвчилгүй идсэн байна. Ердөө 30 хувь нь л идэхгүй хүлээж чаджээ. …

“Хүүхдүүд дээр хөөсөн чихрээр хийсэн энгийн энэ судалгаа нь хүлээцтэй, тэвчээртэй байх нь хожим амьдралдаа амжилт гаргаж чадах эсэхийг таамаглах гол зан чанар мөн болохыг харуулсан чухал судалгаа болсон юм. …

… Бурханы амлалтууд үргэлж хурдан, бидний хүсэн хүлээсэн замаар ирдэггүй. …

Тэвчээртэй байх гэдэг нь эцсийг хүртэл ямар нэг зүйлд үнэнч хэвээр үлдэхийг хэлдэг. Энэ нь ирээдүйн адислалуудын төлөө тэр даруйд хүслээ хангахыг хойшлуулна гэсэн үг. …

… Тэвчээртэй болох үйл явц зарлигуудыг дагахаас ирнэ. Тухайлбал: Тэнгэрлэг Эцэг Бурхандаа итгэ; даруухнаар, Христийнхтэй адил хайраар Түүнд үйлчил; Аврагчид итгэж найдан; хэзээ ч бүү бууж өг.”

(“Тэвчээрээр үргэлжлүүл,” Ensign эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 67–70).

61-р хуудас руу буцаж оч.

Миний төсөв

Тодорхойлолт

Төрөл

Орлого

Зарлага

Үлдэгдэл

Орлого

Үгүй

Үлдэгдэл

Эшлэлүүд