Бие даасан байдал
Эх сурвалжууд


Эх сурвалж

Дугтуйн систем

Бэлэн мөнгөний дугтуйн систем их энгийн. Та цалин буусан даруйд төсвийн ангилал бүр дээр зарцуулахаар тооцсон мөнгийг тус тусын дугтуйнд нь хийнэ.

Жишээ нь, та энэ сард “хоол хүнс” ангилалд 400-г төсөвлөсөн байна гэж бодъё. Та сарын эсвэл ирэх хэдэн долоо хоногийн цалингаа аваад, энэ үнийн дүнг (бэлэн мөнгөөр) “Хоол хүнс” гэсэн гарчигтай дугтуйнд хийнэ. Энэ дугтуйнд байгаа мөнгийг хоол хүнснээс өөр юунд ч зарцуулахгүй. Та зах дээр очоод, дугтайгаа гэртээ мартсан байвал буцаж яваад дугтайгаа ав! Бүх зардлаа (жирийн тэмдэглэлийн дэвтэр дээр) бичиж тэмдэглэ. Ингэснээр та дараа нь гэр бүлийн зөвлөлөөрөө мөнгөө юунд зарцуулж байгаагаа харах боломжтой.

Өөр нэг дугтуйнд унааны зардалд зориулан төсөвлөсөн мөнгөө хий. Та хоёр дахь дугтуйнаас хэрэг гарсан үед мөнгө авч, тэмдэглэлийн дэвтэртээ зардал бүрийг тэмдэглэнэ.

Төсвийнхөө ангиллуудыг дараах байдлаар хийнэ үү. Түрээсийн эсвэл орон сууцны зээлийн төлбөрийг нэг дугтуйнд, ус цахилгааны төлбөрийг хамтад нь, аравны нэг, өргөлийг бас нэг дугтуйнд, эрүүл мэнд, даатгал гэх мэт зүйлсийг тус тусын дугтуйнд нь хийнэ.

Цалин авах бүрдээ сар бүрийн төсөвлөсөн дүнгээ дугтуй тус бүрд хийнэ үү. Ингэснээр дугтуй бүрд хийх дүн нь бичгээр хийсэн төсөвт урьдчилан тусгагдсан дүнтэй адил байх болно.

Төсвөө хэтрүүлэн зарцуулж болохгүй. Дугтуй хоосорвол төсөв дууссан гэсэн үг! Хэрэв та энэ ангилалд илүү ихийг зарцуулах ёстой болбол өөр дугтуйнаас авах хэрэгтэй болно. Эхний хэдэн сард үүнд өөрчлөлт оруулах шаардлагатай болно. Энэ хугацаанд та анх төсөвлөсөн дүн чинь хангалттай эсэхийг илүү тодорхой хардаг болох бөгөөд хэдэн сарын бодит дунджийг ч мэддэг болно.

Зарим хүн дугтуйн системийг бүх зүйлд ашигладаг. Бусад нь зөвхөн бэлэн мөнгөний энэ системийг мөнгө хэтрүүлэн зарцуулахад уруу татдаг ангиллууд эсвэл тооцоо, хяналтаас хялбар гарчихдаг зүйлүүд болох хоол хүнс, ресторан, үзвэр үйлчилгээ, шатахуун, хувцас хунарт зориулан ашигладаг. Үлдэгдэл мөнгө санхүүгийн хувьд нэн тэргүүнд тавих зүйлст зарцуулагдах ёстой.

77-р хуудас руу буцаж оч.

Цахим систем

Хэрэв бэлэн мөнгө ил байгаад байвал илүү ихийг үрэхэд уруу татдаг бол дебит карт ашиглах нь таны хувьд хамгийн зөв сонголт байж болох юм. Дугтуйн системтэй адил дебит карт нь таны банкны дансанд байгаа мөнгөнөөс авдаг.

Дебит карт ашиглаж байгаа үед зарлагаа тооцох нь маш чухал. Учир нь бэлэн мөнгөний дугтуйтай системээс ялгаатай нь дебит карт төсвийн ангиллуудын хооронд тодорхой зааг бий болгодоггүй. Та зардлаа үзэг, цаас ашиглан эсвэл гар утас юм уу компьютер дээр тэмдэглэж болно.

Гар утас эсвэл өөр зөөврийн хэрэгсэлд зориулсан санхүүгийн удирдлагын хэд хэдэн программ байдаг. Эдгээр программ нь таны өмнөөс мэдээллийг хадгалж, нэгтгэдэг учраас та үүнийг гэрийн компьютер эсвэл бусад төхөөрөмжөөсөө харж болно.

Энэ долоо хоногт “мөнгөө зохицуулах,” “хувийн санхүүгийн хэрэгсэл,” “төсөв зохиох программ” гэсэн үг хэллэгүүд ашиглаад, өөрийнхөө хэл, бүс нутагт буй хамгийн шилдэг программуудыг судлах цаг гарга. Үнэгүй эсвэл хямд үнэтэй олон сайн программ байдаг.

Мэдээллээ аюулгүй байлгахын тулд хувийн санхүүгийн мэдээллээ нийтийн эзэмшлийн компьютерт бус, зөвхөн хувийнхаа хэрэгслүүдэд хадгалахаа мартуузай.

78-р хуудас руу буцаж оч.

Эшлэлүүд

Эшлэлүүд