2021
Эрхэм найзууд аа
2021 оны 3-р сар


Эрхэм найзууд аа,

Зураг
Friend Magazine, 2021/03-04 Mar/Apr

Далдуу модны ням гараг (Христийн амилсны баярын өдрийн өмнөх ням гараг) энэ жил 3-р сарын сүүлийн ням гарагт таарч байна. Есүс Иерусалимд илжиг унан ирсэн өдрийг бид ийнхүү тэмдэглэдэг. Хүмүүс далдуу модны навчаар даллан, “Хосанна”! гэж чанга дуугаар хэлдэг. Үүнээс хэдхэн өдрийн дараа Есүс бидний төлөө зовж, амиа өгсөн юм. Тэгээд Тэр амилсан билээ! Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христ бидний төлөө юу хийснийг дурсан санах энэхүү онцгой цаг үеийг та нар сайхан өнгөрүүлнэ гэдэгт найдаж байна. Иохан 3:16-г харна уу. Тэдний ачаар бид дахин амьдрах болно.

Хүндэтгэсэн,

Найз

Жич: Та нар энэ дугаараас Есүсийн талаар бичсэн хэдэн хуудас байгааг олж чадах уу?

Зураг
boy with boat he built

Өөрийнхийгөө бүтээ

Нифай яаж завь (2020 оны 2-р сар) хийсэн талаар би сурсан. Тэгээд би Нифайд ямар сэтгэгдэл төрснийг мэдэхийн тулд өөрөө хийж үзэхийг хүссэн юм. Энэ нь эхлээд хэцүү байсан ч би шантраагүй, Нифайтай адил Их Эзэнд итгэсэн.

Иан Д., 9 настай, Мексик, Веракруз

Зураг
two boys reading Friend magazine

Бид Найз сэтгүүлийг хаана уншдаг вэ?

Бид Найз сэтгүүлийг унших дуртай! Энэ нь биднийг ганцаардлаас авардаг, яагаад гэвэл бид энэхүү хотдоо амьдарч байгаа Сүмийн цөөн хэдэн гишүүн билээ. Бид сэтгүүлээ голланд бас герман хэл дээр уншдаг, учир нь ээж Нидерланд, аав Германаас ирсэн.

Ларс ба Торбен С., 5 ба 3 настай, Герман, Доод Саксон

Зураг
Primary children in front of temple in Colombia

Бид ариун сүм харах дуртай

Бид Бранкила Колумб ариун сүмтэй ойр амьдардаг учраас 2 долоо хоног тутам ариун сүмд очдог. Энэ нь бидэнд Тэнгэрлэг Эцэгтэйгээ байгуулах гэрээгээ санахад тусална.

Пуерто Колумб салбарын Хүүхдийн хэсэг, Колумб улс.

Хэвлэх