Судрын түүхүүд
Есүс Христийн Сүмийг дахин байгуулсан нь
1830 оны 4-р сарын 6-нд нэгэн модон байшинд онцгой хурал хуралдав. Иосеф Смит Есүс Христийн Сүмийг дахин байгуулжээ.
Иосеф Смит, Оливер Каудери хоёр ариун ёслолыг адисалж түгээсэн. Хурлын дараа хэдэн хүн баптисм хүртсэн.
Хэдэн сарын дараа Бурхан Эмма Смитийг Сүмийн дууны ном гарга хэмээн дуудсан билээ. Тэгснээр хүмүүс Сүмийн цуглаанууд дээр дуу дуулах боломжтой болох байв.
Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд харьяалагддаг. Би ариун ёслолоос долоо хоног бүр хүртэж бас дуу дуулж чадна.