2021
Тэр амилсан!
2021 оны 3-р сар


Тэргүүн Зөвлөлөөс

Тэр амилсан!

“Тэр амилсан!” Лиахона, 2013 оны 4-р сар, 4–5-аас авсан.

Зураг
Jesus riding a donkey into Jerusalem

Есүс Христийн амилалт бидэнд найдвар төрүүлдэг. 1969 оны зун ээжийг минь нас барахад энэ нь надад найдвар төрүүлсэн. Ээжээсээ түр зуур салахад ч надад гунигтай байсан.

Гэхдээ Ариун Сүнс надад амилалт бодитой гэж хэлэх үед би аз жаргалыг мэдэрсэн. Хэзээ нэгэн цагт ээжтэйгээ болон бусад хайртай хүнтэйгээ уулзахад ямар мэдрэмж төрөхийг би төсөөлж байна.

Есүс Христ амилсан. Түүгээр дамжуулж энэ дэлхийд төрсөн Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхэд хэзээ ч үхэшгүй бие махбодтойгоор амилах болно.

Христийн амилсны баярын тухай түүх

Зургийг хайчилж аван, цаасан дээр наа. Нүхлээд хооронд нь үдээрэй. Одоо чи Христийн амилсны баярын тухай номтой боллоо.

  1. Зураг
    Jesus riding a donkey into Jerusalem

    Есүс Христ Иерусалим хотод илжиг унан иржээ. Хүмүүс түүнийг магтан дуулж, газарт далдуу модны навч дэвсэн угтав (Марк 11:1–11-ийг үзнэ үү.)

  2. Зураг
    Jesus blessing a man

    Есүс ариун сүмд зочилсон. Тэр хазгар доголон, хараагүй хүмүүсийг эдгээв. (Maтай 21:12–14-ийг үзнэ үү.)

  3. Зураг
    bag of coins

    Атаархуу ахлах тахилч нар Есүс Христийн дагалдагч Искаротын Иудаст 30 мөнгөн зоос өгч, Түүнийг баривчилж, тэдэнд тушаахыг шаардсан. (Матай 26:14–16-г үзнэ үү.)

  4. Зураг
    Jesus holding bread

    Есүс шавь нартайгаа Дээгүүр өнгөрөх баярын зоог барьсан. Есүс тэдэнд Өөрийг нь дурсан санахад туслахын тулд ариун ёслолыг өгчээ. (Maтай 26:19–20, 26–28-ыг үзнэ үү.)

  5. Зураг
    Jesus praying

    Есүс Тэнгэрлэг Эцэгт хандан залбирахаар Гетсеманийн цэцэрлэг рүү явав. Тэнд тэр бидний гэм нүглийн төлөө зовж шаналж эхэлсэн. Илд зэвсэгтэй хүмүүс ирж, Түүнийг баривчилжээ. (Матай 26:36–50-ийг үзнэ үү.)

  6. Зураг
    tomb with stone

    Тэр зовж, загалмай дээр амиа өгсөн юм. Тэд Түүнийг хадан булшинд тавьж, хаалган дээр нь том чулуу байрлуулав. (Maтай 27:27–35, 57–60-ыг үзнэ үү.)

  7. Зураг
    Resurrected Jesus in front of tomb

    Тэнгэр элч нар чулууг өнхрүүлсэн. Тэр Магдалын Мариад болон бусад эмэгтэйд Есүсийг амилсан гэж хэлэв. Есүс эмэгтэйчүүдэд харагдсан бөгөөд тэд түүнд мөргөжээ. (Матай 28:1–10-ыг үзнэ үү.)

  8. Зураг
    Resurrect Jesus in white robe

    Есүс шавь нартаа харагдав. Тэд Түүний амилсан биед хүрсэн. Тэр Өөрийнхөө сургаалыг бүх хүнд заа хэмээн тэдэнд хэлсэн. Есүс Христ амилсан учраас бид ч бас амилах болно. (Лук 24:36–43; Maтай 28:16–20-ийг үзнэ үү.)

Зураг
Friend Magazine, 2021/03-04 Mar/Apr

Зургийг Стэлиана Донива

Хэвлэх