2021
Тахитигаас ирсэн Райаритай танилц.
2021 оны 3-р сар


Тусламжийн гар дэлхий даяар

Тахитигаас ирсэн Райаритай танилц.

Есүстэй адил бусдад тусалж буй Хүүхдийн хэсгийн хүүхдүүдтэй танилцана уу.

Зураг
photo of Raiarii in Tahiti climbing a tree

Райаригийн тухай бүрэн мэдээлэл

Нас: 9

Хаанахынх: Тахити

Хэл: Франц

Гэр бүл: Ээж, аав, 3 ах, 1 эгч

Зорилго болон мөрөөдөл: 1) Төгөлдөр хуур тоглож сурах 2) Мормоны Номыг бүхэлд нь унших 3) Эмч юм уу онгоцны нисгэгч болох

Райаригийн тусламжийн гар

Райари эмээ Мами дээрээ зочлон очих дуртай. Тэр далайн эрэг дээр тоглож, давстай уснаас загас барьж чадна. Тэр манго болон гадил жимсийг модноос авч иддэг. Хэдэн жилийн өмнө тэр Мамигийн найз Кали, Миа хоёртой танилцжээ.

Өглөө бүр Мами, Райари хоёр хамтдаа Мормоны Ном уншдаг байлаа. Кали, Миа хоёр тэдэнтэй уншиж эхэлсэн бөгөөд Райари тэдэнд судруудыг тайлбарлаж өгдөг байсан нь тэдэнд амархан ойлгоход тусалдаг байв.

Райари ахтайгаа Калид загас барихад нь тусалдаг. Нэгэн өдөр Райари “Олон загас барьж мөн аюулгүй байхын төлөө залбирцгаая” гэж хэлжээ. Тэр өдөр Кали урьд өмнө хэзээ ч барьж байгаагүй олон загас барьсан. Кали загасанд явахаасаа өмнө үргэлж залбирч байхаар шийдэв.

Райари баптисм хүртэхэд бэлтгэж байлаа. Тэрээр энэ тухайгаа Калид хэлжээ. Номлогчид Кали, Миа хоёрт сайн мэдээний талаар илүү ихийг заахаар ирдэг болсон. Кали, Миа хоёрыг баптисм хүртэхэд Райари тэнд байв. “Кали Есүсийн жишээг дагах хүсэлтэй байгаад нь би үнэхээр их баярлаж байна” гэж тэр хэлжээ.

Райаригийн дуртай зүйлүүд

Газар: Мамигийн гэр

Есүсийн тухай түүх: Тэрээр цугларсан олныг хоёр загас, таван талхаар хооллосон хэсэг

Хүүхдийн хэсгийн дуу: “Аврагч надад хайртайг мэднэ” (Friend, March 2015)

Хоол: Элэнц өвөө, эмээгийн жороор хийсэн шоколадтай бялуу ба далайгаас шинэхэн барьсан загасаар хийсэн сашими.

Өнгө: Улаан

Дуртай сэдэв: Математик

Райари Калитай хамт загас барьсан нь.

Зураг
Friend Magazine, 2021/03-04 Mar/Apr

Зургийг Маартин Лэнойр

Хэвлэх