2021
Вики Тадик
2021 оны 3-р сар


Газар газрын анхдагчид

Вики Тадик

Босни-Херцеговин дахь эртний хөрвөгч

“Энэ Ариун Сүнс байсан уу?” гэж Вики асуув.

Зураг
a girl in Bosnia and Herzegovina

Викигийн ах “Алив! Рөүгийнхэнтэй тоглоцгооё” гэж дуудлаа.

Рөүгийнхэн тэдний шинэ хөрш байв. Тэд Америкийн Нэгдсэн Улсаас Босни-Херцеговин руу нүүж ирсэн юм. Тэд Викитэй болон түүний ах эгч нартай ижил насны хүүхдүүдтэй байв. Гэвч тэд босни хэлээр ярьдаггүй байлаа. Вики гэр бүлээсээ ганцаараа англиар ярьдаг байв. Тэрээр тэдэнтэй хамт тоглохын тулд орчуулж өгдөг байсан.

Бусад хүүхдийг тоглож байхад Вики хатагтай Рөүтэй хамт саравчин дээр суудаг байжээ.

“Танай гэр бүл арай өөр юм аа” гэж Вики хэлээд, “Гэхдээ сайн талаараа” гэв.

Хатагтай Рөү инээмсэглэн, “Чи бидэнтэн хамт сүмд ирэх үү? Бид бусдаас яагаад өөр байдгийг чи ойлгох байх. Босниад сүмийн байр байхгүй учраас бид гэртээ цугладаг” гэлээ.

Ням гарагт Вики Рөүгийн гэрт ирэхдээ сониуч зандаа хөтлөгдөж байв. Эхлээд тэд бүгд дуу дуулсан. Тэдний нэг хүүхэд залбирал хэлэв. Тэгээд ноён Рөү талх усыг адисалж, хүн бүрд тарааж өгсөн. Үүнийг ариун ёслол гэдэг юм гэж тэд надад хэллээ. Дараа нь тэдний охин Жэси үг хэлэв.

“Тэнгэрлэг Эцэг бидэнд хайртай. Тэр бидэнтэй Ариун Сүнсний хүчээр ярьдаг. Заримдаа Ариун Сүнс бидэнд амар амгаланг мэдрүүлдэг. Заримдаа бидэнд бодол төрүүлдэг” гэж Жэси ярив.

Дараа өдөр нь Вики талх авахаар дэлгүүр лүү алхлаа. Гэр рүүгээ буцах замдаа тэрээр нэгэн хогийн савны хажуугаар өнгөрөх гэж байтал нэгэн дуу хоолой түүнийг зогсоожээ. Үүнээс холд гэж уг дуу хоолой хэлжээ.

Вики хөдөлгөөнгүй зогслоо. Гэнэт нэг машин булан тойрон хурдтай гарч ирэв. ТАР НЯР! Хогийн савыг мөргөлөө.

Вики гүнзгий амьсгаа аваад, тэрхүү дуу хоолойг сонссондоо их баярлаж байв.

Дараа нь Вики хатагтай Рөүд болсон явдлыг ярьж өгчээ. “Энэ Ариун Сүнс байсан уу?” гэхэд,

“Тийм л юм шиг байна. Заримдаа Ариун Сүнс биднийг аюулаас сэрэмжлүүлдэг” гэж тэр хариулав.

“Бурхан намайг хамгаалжээ. Би үргэлж Ариун Сүнсийг сонсох болно” гэж Вики хэллээ.

Вики ням гараг бүр Рөүгийн гэр лүү сүмд явсаар байсан. Вики ээжтэйгээ Мормоны Номыг хуваалцав. Удалгүй түүний гэр бүл бүгдээрээ Рөүгийнхний гэр бүлээс сайн мэдээг сурч байлаа. Вики хүн бүрд орчуулж өгч байсан.

Нэг өдөр ноён Роү Викигийн гэр бүлээс нэгэн зүйлийг асуусан юм. Вики энэ асуултыг босни хэлээр давтан хэлэв. “Та Есүс Христийн үлгэр жишээг дагаж баптисм хүртэх үү?”

Вики тэдний хариулахыг хүлээлээ. Тэрээр баптисм хүртэхийг хүсэж байсан. Гэвч гэр бүлийнхэн нь юу гэх бол гэж эмээж байлаа.

Викигийн аав сая нэг ам нээв. “Да.”

Түүний гэр бүлийнхэн “Да” гэж хэлэв.

Вики хагартлаа баярлав. “Тийм ээ” гэж тэрээр ноён Рөүд хэлжээ. “Тийм. Бид тэгнэ.”

Долоо хоногийн дараа Вики болон түүний гэр бүлийнхэн таван цаг машинаар явж, хамгийн ойр Сүмийн байранд ирэв. Баптисм хүртэхээр ус руу орохдоо Вики маш их аз жаргалыг мэдэрчээ. Тэрээр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүнээр батлагдахдаа улам их баяртай байв.

Одоо тэр Ариун Сүнстэй үргэлж хамт байх болно.

Босни-Херцеговинд Сүмийн 73 гишүүн бий.

Босни-Херцеговинтой хамгийн ойр байдаг сүм бол Италийн Ром ариун сүм юм.

Босни-Херцеговин нь зүүн өмнөд Евролт байдаг.

Вики гадаа байх дуртай. Түүний хийх хамгийн дуртай зүйл бол явган аялах юм.

Вики 16 насандаа баптисм хүртжээ.

Вики өсөж том болоод, ариун сүмд гэрлэсэн. Тэрээр одоо хоёр хүүхэдтэй.

Зураг
Friend Magazine, 2021/03-04 Mar/Apr

Зургийг Зэн Лью

Хэвлэх