Есүстэй адил туслах нь
Есүс сайн мэдээг хуваалцсан нь
Бие махбодод хоол хэрэгтэй үед хүмүүс өлсдөг. Тэд сайн мэдээг сонсох хэрэгтэй үедээ өөр маягаар өлсдөг.
Нэгэн өдөр хэдэн мянган хүн Есүсийг харахаар ирэв. Есүс ердөө тавхан талх, хоёрхон загасаар тэд бүгдийг хооллосон.
Дараагийн өдөр хүмүүс Есүс дээр дахин ирэв. Есүс тэдэнд өөр төрлийн талхыг эрж хай гэж хэлсэн. “Би бол амийн талх байна” гэж тэр хэлэв. “Хэрэв хүмүүс Түүнийг мөн Түүний сайн мэдээг олох юм бол тэдний сүнс дахиж хэзээ ч өлсөхгүй”.
Би нэг удаа найздаа “Би сүмд явж Аврагч Есүс Христийн талаар суралцдаг” гэж хэлсэн юм. Түүнээс хойш тэр бидэнтэй хамт сүмд ирж эхэлсэн. Тэрээр, би удахгүй баптисм хүртмээр байна гэв. Энэ нь намайг их аз жаргалтай болгосон.
Мэри И., 8 настай, АНУ-ын Юта муж