2021
Сүмийн түүхийн картууд
2021 оны 3-р сар


Сүмийн түүхийн картууд

Сүмийн түүхэнд чухал байр суурь эзэлдэг хүмүүсийн талаар суралц. Картуудыг хайчлаад, тасархай зураасын дагуу нугалж, нийлүүлэн наа.

Зураг
cut out cards

Гурван гэрч

“Мөн бид үзсэнээ мөн эдгээр зүйлүүд үнэн гэдгийг бид гэрчилж байна.”

“Гурван гэрчийн гэрчлэл,” Мормоны Ном

  • Оливер Каудери, Давид Витмер, Мартин Харрис нар бошиглогч Иосеф Смитийн найзууд байсан.

  • Тэдэнд алтан ялтаснуудыг үзүүлсэн тэнгэр элчийг тэд харсан. Тэд гэрчлэлээ бичиж үлдээсэн. Чи Мормоны Номын удиртгалын дараагийн хуудаснаас энэ тухай уншиж болно.

  • Тэд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болж баптисм хүртсэн анхны хүмүүсийн нэг байв.

Люси Мак Смит

1775–1856

“Тэрхүү ном нь Бурханы хүчээр ирсэн юм”.

Люси Мак Смит, Иосеф Смитийн түүх (Bookcraft,1958 он), p. 204.

  • Люси Смит бол Иосеф Смитийн ээж байсан.

  • Тэр хүүхдүүддээ Бурханы тухай заасан. Тэд Библийг хамтдаа уншиж мөн залбирдаг байсан.

  • Тэрээр хэсэг гэгээнтнийг усан онгоцоор Көртланд руу удирдан авч явсан. Ус хөлдсөн үед тэрээр гэгээнтнүүдийг залбирахыг уриалжээ. Мөс цуурч хагарснаар завь явах боломжтой болов.

Зураг чимэглэлийг Брүк Смарт

Хэвлэх