2021
Миний баптисмын амлалт
2021 оны 3-р сар


Миний баптисмын амлалт

Хайраар [дөрөвний нэг] = 108

Зураг
sheet music

1. Есүс Тэнгэрлэг Эцэгт хайртай,

Түүнийг төгс дагасан.

Иорданы усанд эрх мэдлээр,

Иохан Түүнд баптисм хүртээв.

Уснаас төрж, тэнгэрийн гэрт очих

Уг замыг үзүүлсэн Түүнийг би дагана.

2. Усанд умбан, баптисм хүртсэнээр

Уй гашууд автсанд туслан,

Хаана ч бай Түүний төлөө зогсож,

Христ шиг болохоор амлах болно.

Аврагчаа би үргэлж дээдэлснээр

Ариун Сүнс замыг минь хөтлөн удирдах юм.

3. Ийн амласныхаа дараа би

Итгэлээр үргэлжлүүлэн,

Их гэрэл, амар тайвныг хайж,

Гэрээний замд бат үлдэнэ.

Ариун ёслолд ирж наманчлан,

Аврагчийг санан, ариуссанаа мэдрэх юм.

Хэвлэх