2021
Христийн хайрыг мэдрэх нь
2021 оны 3-р сар


Найзаас найзад

Есүс Христийн хайрыг мэдрэх нь

Хэйли Яанситай хийсэн ярилцлагаас.

Зураг
Friend Magazine, 2021/03-04 Mar/Apr

Би Токиод амьдардаг сургуулийн сурагч байхдаа Библийн судрыг анх хүлээн авч байсан юм. Англи, япон хэлээр зэрэгцүүлэн бичсэн байсан. Их сайн орчуулгатай учраас англи хэл сурахдаа ашиглаарай” гэж хичээлийн эрхлэгч бидэнд хэлж байж билээ.

Би уг номыг уншаад, Есүсийн талаар мэдэж авсан. Энэ хайраар дүүрэн хүн хэн бэ? гэж би өөрөөсөө асууж билээ. Түүний хэлсэн үг намайг аз жаргалтай болгож байв. Би Түүний талаар илүү ихийг мэдэхийг хүссэн” хэмээн тэр хэлсэн юм.

Үүнээс хойш нэг их удалгүй би номлогчидтой уулзсан. Тэд надад Мормоны Номыг өгч, үүнийг уншиж мөн залбираарай гэж хэлсэн. Би Мормоны Номоос Есүсийн тухай унших бас дуртай байв. Би залбираад, энэ нь үнэн гэдгийг мэдэрсэн.

Гэр бүлийнхнээс маань надаас өөр хэн ч Сүмийн талаар мэдэхийг хүсээгүй. Есүс бидэнд эцэг эхээ хүндэл гэж заадаг ч миний эцэг эх намайг сүмд нэгдэхийг зөвшөөрөөгүй юм. Энэ нь надад маш хүнд байсан.

Би төрсөн мэдрэмжийнхээ талаар эцэг эхдээ хэлсэн. Би тэдэнд залбирлынхаа талаар ч хэлэв. Тэд ойлгоогүй. Тэд намайг яагаад өөрийн шашин шүтлэгийг орхиж байгаад гайхаж байсан.

Би хичээсээр байлаа. Хэсэг хугацааны дараа тэд намайг баптисм хүртэхийг зөвшөөрсөн юм. Олон жилийн дараа ээж минь бас баптисм хүртсэн.

Би Есүсийг дагах хүсэлтэй байсан учраас адислагдсан гэдгээ мэддэг. Би Түүний талаар суралцах дуртай ба Түүнийг дагаснаар адислал ирдэг гэдгийг мэднэ.

Есүс Христ намайг Өөрийг нь дагаасай хэмээн хүсдэг.

Зураг
coloring page of Jesus being baptized

Есүс биднийг баптисм хүртэж, Өөрийг нь дагахыг хүсдэг. Уг шүлгүүдийг унш. Дараа нь ижил дүрснүүдийг будаарай.

  1. Сургаал ба Гэрээ 19:23

  2. 2 Нифай 31:12

  3. Матай 3:16–17

  4. Сургаал ба Гэрээ 33:11

  5. Алма 7:15

Хэвлэх