2021
Хэвлэл мэдээллийн аюулаас хамгаалах
2021 оны 3-р сар


Хэвлэл, мэдээллийн аюулаас хамгаалах

Зураг
girl smiling and pointing up

Зөвийг сонгох асуултууд

Та юу үзэх, унших, сонсох сайн гэдгийг яаж мэддэг вэ? Зөвийг сонгоход тань туслах хэдэн асуулт байна.

  • Энэ нь надад Ариун Сүнсийг мэдрэхэд тусалдаг уу?

  • Энэ нь Есүсийг дагахад надад тусалдаг уу?

  • Хэрэв Аврагч надтай хамт энд байсан бол би яах байсан бол?

Зураг
boy looking at phone

Татгалзах төлөвлөгөө

Онцгүй мэдээ, мэдээлэл харагдвал чи юу хийх байсан бэ? Төлөвлөгөө гарга, тэгвэл чи юу хийхээ мэдэх болно!

  1. Утас, компьютер, таблет, зурагтаа унтраа.

  2. Эцэг эхдээ болон итгэлтэй насанд хүрсэн хүнд харсан үзсэнээ хэлж, тэднээс тусламж хүс. Тэд чиний асуултад хариулж чадна.

  3. Ямар нэгэн эерэг зүйл хий. Хүүхдийн хэсгийн дуу дуулах эсвэл ах, эгч, дүүдээ ном уншиж өгөх юм уу найзтайгаа гадаа тоглож болно.

Зураг
laptop showing video chat

Сайн зүйлсэд анхаарлаа төвлөрүүл

Технологи чамд олон сайн зүйл хийхэд тусална. Энэ нь танд ямар сайн зүйл хийхэд тусалсан бэ?

Санаа авч болох зарим жишээ байна!

  • Гэр бүлийнхэнтэйгээ видео чатаар ярь.

  • Гэр бүлийн түүхийн ажил хий.

  • Ямар нэгэн шинэ зүйл сур.

  • Чамайг аз жаргалтай болгодог зүйлийг үзэх юм уу сонсож болно.

  • Найз-ын вэбсайтад зочил.

Зураг
Friend Magazine, 2021/03-04 Mar/Apr

Зураг чимэглэлийг Жэннифэр Наалчигар

Хэвлэх