Өөрийгөө таниулж бас илэрхийлэх
Бид хөдөө байдаг сүмд явдаг ба сүмдээ явж байхдаа нугас, тахиа харсан. Бурхан амьтдыг бүтээсэнд би талархдаг.
Борис М., 9 настай, Аргентин, Коррентэс
Гэртээ сүмийн цуглаанаа явуулж байхад, би гэрийнхэндээ од шиг гэрэлтэх тухай заасан юм. Хүн бүр од хийж, одон дээрээ яаж гэрэлтдэг тухайгаа бичсэн.
Дэвид А., 8 настай, АНУ, Флорида
Есүс Христийн үлгэр жишээг дагаж байгаагаа бусдыг хайрлах хайр, үйлчлэлээрээ үзүүлдэг.
Маржори С. 7 настай, Англи, Мэрсэйсайд
Би баптисм хүртмэгц шууд онцгой зүйл мэдрээгүй ч аав минь хэзээ нэгэн өдөр чи онцгой мэдрэмж авах болно гэж хэлсэн. Одоо надад онцгой мэдрэмж төрж байна.
Эйдэн Т., 9 настай, АНУ, Аляска
Үдийн хоолны үеийн завсарлагаанаар сараалжин дээр тоглосны хэрэггүй гэсэн мэдрэмж төрсөн. Би энэ мэдрэмжээ үл ойшоон, сараалжин дээр тоглосон юм. Тэгээд би түүнээс унаж, гараа хугалсан. Ариун Сүнс надад чимээгүй сануулга өгдөг гэдгийг би мэднэ.
Маккэди В. 11 настай, АНУ, Вашингтон
Миний найз олон хэцүү зүйлийг даван туулж байгаа учраас би түүнд Христийн амилсны баярын бэлэг өгсөн. Уг бэлгээ түүнд үлдээгээд явж байхад найздаа тусалж байгаа учраас надад сайхан мэдрэмж төрсөн.
Лэйла П., 10 настай, АНУ, Айдахо
Ариун ёслол
Бид ариун ёслолоос хүртэх үедээ
Би Тэнгэрлэг Эцэгээс биднийг наманчлахад туслаач гэж гуйдаг.
Уй гашуу, нүглээс биднийг цэвэрлээч,
Тэгснээр бид ням гараг бүр шинээр эхлэх болно.
Бид талх уснаас хүртдэг,
Тэгээд Түүнийг боддог.
Бид Есүсийг үргэлж санан дурсах ёстой.
Тэр бидний төлөө амиа өгсөн учраас бид амьдардаг.
Мадэлин А., 9 настай, АНУ, Юта
София А, 6 настай, Бразил, Парана
“Түүнийг сонс”, Скарлэт Х., 7 настай, Канад, Алберта
“Тэр амилсан”, Элиза С. 10 настай АНУ, Айдахо
Аммон Х., 10 настай, АНУ, Айдахо
Жошуа М., 6 настай, Герман, Хэссэ