Холбогд
Б.Жэймс
13 настай, Филиппиний Ризал
Бид тойргийн үйл ажиллагаагаар нас барагсдын төлөөх баптисм гүйцэтгэхээр ариун сүм орсон. Ариун сүм бол Бурханы өргөө, би тэнд аюулгүй байдал, аз жаргалыг мэдэрдэг.
Судрууд бас стрессээ тайлахад минь тусалдаг. Тэдгээрийг унших нь надад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр намайг орхихгүй гэдгийг сануулдаг. Надад асуулт тулгарвал эсвэл сургууль дээр юу хийхээ мэдэхгүй байгаа үед Тэд намайг чиглүүлж, мөн надад тусалж байгааг би мэдэрдэг. Мөн шалгалттай эсвэл ямар нэг зүйлийг ойлгохгүй байх үедээ би эхэлж залбираад, дараа нь хичээлээ давтдаг.
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидэнд маш их хайртай. Бид Тэднийг үргэлж санаж, Тэдэнд итгэх ёстой. Хэрэв бид буруу зүйл хийсэн бол наманчилж болно. Хэрэв бид итгэлтэй байх аваас Тэднийг бидэнтэй хамт байгааг мэдрэх болно.