Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Сүм улс төр, засгийн газарт анхаарал хандуулдаг уу?
2024 оны 9-р сар


Нүдээ олсон хариулт

Сүм улс төр, засгийн газарт анхаарал хандуулдаг уу?

Олон янзын хүмүүс

Улс төр, засгийн газар бидний амьдралд, тэр дундаа шүтэн бишрэх боломжид маань нөлөөлдөг ба Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм гишүүдээ эдгээрт оролцоотой байхад уриалдаг. Их Эзэн Өөрийн бошиглогчдоор дамжуулан бидэнд үнэн зарчмуудыг заасан бөгөөд тэдгээрийг амьдралынхаа янз бүрийн талбарт, тэр дундаа улс төр, засгийн газартай харилцахдаа хэрэгжүүлэх сонголтыг өгсөн. Улс орон бүр өөр өөр хуультай ба Сүм биднийг чадах чинээгээрээ үүнд оролцоход урамшуулдаг.

Сүм ямар ч улс төрийн нам, мөрийн хөтөлбөр эсвэл нэр дэвшигчийг дэмждэггүй. Бид улс төрийн хувьд төвийг сахидаг. Сүм бидэнд хэрхэн санал өгөхийг заадаггүй. Харин Их Эзэн бидэнд үнэнч шударга, сайн, ухаалаг удирдагчдыг эрэлхийлж, дэмжих ёстой хэмээн заасныг энгийнээр сануулдаг (Сургаал ба Гэрээ 98:10-ыг үзнэ үү). Мөн заримдаа Сүм ёс суртахууны асуудал эсвэл Сүмийн үйл ажиллагаатай холбоотой улс төрийн асуудлаар олон нийтэд хандан албан ёсны мэдэгдэл хийдэг.

Сүм гишүүдээ амьдарч буй нийгмээ улам сайжруулж, гэр бүлээ өсгөхөд тааламжтай газар болгоход туслахыг уриалдаг. Бид хаана ч байсан аливаа зүйлийг сайжруулахад оролцон туслах олон сайхан шалтгаан бидэнд бий.

Ерөнхий гарын авлага, 38.8.30, Gospel Library; Итгэлийн Тунхаг 1:11–12.