Та нар юунаас айдаг вэ? Галзуу хулгана уу? Математикийн хичээл үү? Исаиагийн бүлгүүдийг ойлгохгүй байхаас уу?
Наманчлахаас уу? Хэрэв наманчлах бодол таныг хөнжилдөө шургалан нуугдахад эсвэл маш их шоколад идэхийг хүсэхэд хүргэж байгаа бол энэ нийтлэл танд зориулагдсан гэсэн үг юм.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Наманчлахаас бүү ай, бүү хойшлуул” гэж хэлсэн. Наманчлах олон сайн шалтгаан бий. Ерөнхийлөгч Нэлсоны хэлснээр наманчлалын тухай үнэн ба худал ойлголтуудыг энд авч үзье.
Бурханы төгс бэлгийг хүлээн ав
Тиймд та нар наманчлалын айдсаа даван туулахын тулд Аврагчид итгэхэд бэлэн үү? Та харамсахгүй.
Ерөнхийлөгч Нэлсон хэлэхдээ: “Дэлхийд, та бидэнд аврал хэрэгтэй байсан учраас [Тэнгэрлэг Эцэг] бидэнд Аврагчийг илгээсэн.
“… Бурханы төгс хийгээд үнэ цэнтэй бэлгийг хүлээн авцгаая. Ачаа дарамт, гэм нүглээ Аврагчийн өлмийд орхиж, наманчлал, өөрчлөлтөөс ирдэг баяр баясгаланг мэдэрцгээе.”