Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Христ доторх ах, эгч, дүүс
2024 оны 9-р сар


Амьдралдаа мөрдөх үгс

Христ доторх ах, эгч, дүүс

Зураг
Олон янзын хүмүүс

Зураг чимэглэлийг Адам Никел

Есүс Христийн сайн мэдээ бид бүгдээрээ биднийг үнэхээр хайрладаг Тэнгэрлэг Эцэг Эхийн сүнсээр төрсөн хөвгүүд, охид гэдгийг заадаг. Бүх хүн бурханлаг мөн чанар, өв, чадавхтай.

Христийн шавь нарын хувьд биднээс сүнслэг ах, эгч, дүүсдээ итгэх итгэл, тэднийг хайрлах хайраа нэмэгдүүлэхийг хүссэн.

Зураг
нар

Биднийг эргэн тойрныхоо хүмүүсийг Христ доторх жинхэнэ ах, эгч, дүү нарын хувьд харж, хүндэлж, нэр төрийг нь дээдлэх үед бидний амьдралд шинэ өдрийн гэрэл хурцаар гийдэг.

Есүс мөнх бус тохинууллынхаа үеэр энэ зарчмыг төгс үлгэрлэн харуулсан.

Зураг
өөр өөр өнгөтэй нүүрний дүрсүүд

Гэгээнтнүүдийн хүрээлэлд ялгаварлан гадуурхсан бодол буюу үйлдэл орших орон зай байхгүй.

Зураг
улаан өнгөөр хэсэгчлэн будсан зүрхнүүд

Биднээс Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг зүрх сэтгэлдээ агуулан, хамтдаа энх тайван амьдрахыг хүссэн.

Зураг
боодолтой бэлгүүд

Бид сүнсээрээ нэг гарал үүсэлтэй гэдэгтээ улам бүр баясан, өөрсдөдөө байгаа өөр өөр шинж чанар, олон янзын бэлгийг эрхэмлэдэг байх болтугай.

Хэвлэх