Асуулт, хариулт
“Би ичимхий бол гэрлээ хэрхэн цацруулах вэ?”
“Зүгээр л өөрийнхөөрөө бай. Жишээлбэл: Судар уншдаг, залбирдаг, сүмд явдаг гэдгээ бүү нуу. Эдгээр зүйлийг хийж, жинхэнэ өөрийнхөөрөө байснаар бид бодсоноосоо илүү гэрлээ цацруулдаг! Та өдөр бүр Мормоны Номыг тараах шаардлагагүй. Зүгээр л Христийн жинхэнэ найз, шавь байж гэрлээ цацруулаарай. Хүмүүс танаас гэрэл цацарч байгааг анзаарах болно!”
Энжил Д., 17 настай, АНУ, Орэгон
“Би хүнд хэцүү нөхцөл байдалд ч үйлдлээрээ гэрлээ цацруулж чадна. Тэвчээртэй, амар тайвныг тогтоогч байж, биднийг гомдоосон хүмүүсийг уучилснаар бид Есүс Христийн шавь нарын хувьд гэрлээ цацруулж чадна.”
Эмил M.,17 настай, Бразилын Бахиа
“Чин сэтгэлийн залбирал нь Христийн гэрлийг цацруулахад тань тусална. Сайн мэдээг хуваалцахаар очсон номлолын үйлчлэлийн үйл ажиллагааг би санаж байна. Би эхэндээ сандарч байсан ч хувийн залбирал хэлж, сайн мэдээг хуваалцах зоригийг хүлээн авсан.”
Жэрардин С., Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Хаут-Катанга
“Би Сүмийн гишүүн биш найзуудтайгаа сайн мэдээг хуваалцахыг чадах чинээгээрээ хичээдэг ч ичсэнээсээ болоод тэр болгон амжилттай болдоггүй. Намайг залбирах үед Их Эзэн надад ярихад маань тусалдаг.”
Густаво А., 13 настай, Бразил, Парана
“Хүмүүс рүү инээмсэглэх, бусадтай харилцахдаа найрсаг байх зэрэг энгийн үйлдлүүдээр гэрлийг гайхалтайгаар түгээж чадна.”
Лили В., 17 настай, АНУ, Юта