2009
Өгөөмөр сэтгэлт хүн
2009 оны аравдугаар сар


Бошиглогч Иосеф Смитийн амьдралаас

Өгөөмөр сэтгэлт хүн

Teachings of Presidents of the Church: Joseph Smith(Melchizedek Priesthood and Relief Society course of study, 2007), 339–41-ээс өөрчлөн авав.

Иосеф Смит, Эмма Смит нар Иллинойн Наувуд шилжиж ирснийхээ дараа Улаан тоосгон дэлгүүрээ барьжээ. Энэ дэлгүүр Иосефт оффис, гэр бүлээ тэжээх бизнесийн газар аль аль нь болдог байж.

Би 9 кг гурил авъя, Эмма.

Өөр юу хэрэгтэй вэ?

Жеймс нөхөр Хенри, эгч хоёртойгоо Англиас Наувуд шилжиж ирээд удаагүй байжээ. Жеймс Сүмийн гишүүн биш байв.

Бид өдөржингөө л ажил хайлаа, Хенри. Ажил олох найдлага ч алга л байна даа.

Бошиглогчоос тусламж гуйгаад үзье.

Жеймс Иосеф Смиттэй өмнө нь огт уулзаж байсангүй. Түүнийг ойрхноос ч харж байгаагүй аж. Тэрээр түүнийг харангуутаа л сүнсийг ер бусын ихээр мэдэрсэн гэнэ.

Тэр бол үнэхээр Бүхнээс Дээд Бурханы бошиглогч мөн.

Ах нар аа, би өнөөдөр та нарт юугаар тусалж чадахсан бол?

Ноён Смит, танд ямар нэг ажил байна уу?

Та нар шуудуу ухаж чадах уу?

Бид чадахаараа л хийе.

Иосеф эрчүүдийг дэлгүүрээсээ жаахан зайтай аваачаад эвхдэг метрээ сунгав.

Та нар 1 метр өргөн, 0.75 м гүн шуудууг энэ шугамын дагуу ухаж чадах уу?

Тэд шуудууг ухаж дуусгаад шалгаж авна уу гэж Иосефыг дууджээ.

Би үүнээс илүү сайн шуудуу ухаж чадахгүй шүү. Надтай хамт явна уу.

Иосеф эрчүүдэд хамгийн сайн махнаасаа хоёр том хэсгийг хоёр шуудай гурилтай өгөв.

Энэ чинь хэтэрхий их байна, Иосеф оо.

Бид үүний төлөө дахиад өөр ажил хийж өгье.

Та нар л сэтгэл хангалуун байгаа бол, би ч бас тийм байна, хүүхдүүд минь.

Жеймс Бошиглогчийн энэрэнгүй сэтгэл, Бурханаас хүлээн авсан хүчийг нь мэдэрсэн туршлагынхаа улмаас сайн мэдээний тухай мэдэж, жилийн дараа баптисм хүртэж, гишүүнээр батлуулсан ажээ.

Зураг чимэглэлийг Сал Веллюто, Южинио Маттози нар