2009
Залбирлын тухай заасан нь
2009 оны аравдугаар сар


Залбирлын тухай заасан нь

Коннор М., нас 7, Калифорни, АНУ, ээжийнхээ туслалцаатайгаар

Миний бяцхан эмэгтэй дүү Лили залбирал хэлэх дургүй байв. Залбирах цаг болоход тэр уйлагнан, гонгиноно. Нэг орой намайг өвдөг сөгдөн унтахын өмнөх залбирлаа хэлж байхыг Лили харлаа. Тэр надтай хамт залбирахыг хүсэв. Бүх адислалынхаа төлөө Тэнгэрлэг Эцэгтээ талархал илэрхийлж, залбирал хэлэх нь хэчнээн чухал болохыг би түүнд хэллээ. Тэр үдэш Лили залбирлаа хэлэхсэн гэж сэтгэл нь ихэд догдолсон байв.