2009
Ариун сүмийн адислалууд
2009 оны аравдугаар сар


Ариун сүмийн адислалууд

2005 оны 11-р сарын 15-нд Бригам Янгийн Их Сургуулийн онцгой цугларалт дээр хэлсэн үгнээс Хэлсэн үгийн бүрэн бичлэгийг англи хэлээр сонсъё гэвэл, http://speeches.byu.eduхаягаар орж үзнэ үү.

Ариун сүм бол ариун нандин барилга. Энд биднийг өргөмжлөлд бэлтгэхэд зайлшгүй шаардлагатай авралын ёслолуудыг гүйцэтгэдэг.

Elder Robert D. Hales

Ариун сүмийн хишиг хүртэх нь баптисм хүртэх шаардлагатайн адил амин чухал юм. Бид Бурханы ариун сүмд орохоор цэвэр байж болохын тулд өөрсдийгөө бэлтгэх ёстой.

Ариун сүмд орох хийгээд тэнд ариун нандин ёслолуудыг хүлээн авах боломж нь мөнх бус амьдралд бидэнд боломжтой байдаг хамгийн агуу адислалуудын нэг юм. Бид тэдгээр гэрээнүүдийг хүлээн авсны дараа өдөр бүр гэрээнүүддээ дуулгавартай амьдрах нь бидний итгэл, хайр, бие сэтгэл бүхнээ зориулсан үнэнч байдал хийгээд Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христийг хүндэтгэх сүнслэг амлалтын маань илрэл болдог. Бидний дуулгавартай байдал бас үүрд мөнхөд Тэдэнтэй хамт амьдрахад биднийг бэлтгэдэг. Ариун Сүмийн авралын ёслолууд нь аз жаргалын мөнхийн төлөвлөгөөнд амин чухал бөгөөд уг төлөвлөгөөнд гол суурийг эзэлдэг.

Ариун сүмийн сургаал

Ариун сүм бол та бүгд үнэхээр “дэлхийд байдаг боловч дэлхийнх биш байдаг” тийм газар юм. Танд асуудал бэрхшээл тохиолдох чухал шийдвэр гаргах, оюун ухаан бие сэтгэлд тань хүнд ачаа дарамт болсон үед санаа сэтгэлээ ариун сүм уруу хандуулж, сүнсний удирдамж хүлээн ав.

Ариун сүм бол Их Эзэний өргөө мөн гэсэн гэрчлэл болон хүндэтгэлийн мэдрэмжийг олж авах хэрэгтэй. Ариун сүмийн ариун нандин байдлыг хадгалах мөн өөрсдийн төлөө ёслолууд болон гэрээнүүдийг хүлээн авахын төлөө ариун сүмд орогсдыг адислах Сүнсийг урихын тулд ямар нэг бохир зүйл ариун сүмд орох ёсгүйг бидэнд заадаг. Ариун сүм дотор гүн хүндэтгэлтэй байх нь өдөр бүр, цаг тутам тэнд орших Сүнсийг урих амин чухал элемент болдог.

Аав намайг бага байхад Нью-Йоркийн Лонг Айландаас Солт Лейкийн Ариун сүмийн талбайгаар аялуулж, ариун сүмд гарыг минь хүргэн, миний амьдрал дахь ариун сүмийн ач холбогдлын тухай ярилцаж билээ. Би тэр үед “Нэгэн цагт би ариун сүмийн ёслолуудыг хүлээж авахаар эргэж ирэх болно” хэмээн шийдсэн юм.

Түүхийн туршид эрин үе бүрд Их Эзэн Өөрийнх нь хүмүүс ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахын тулд ариун сүмүүд барьж байх ёстой гэдгийг бошиглогчдод зарлигласаар ирсэн юм. Мосе болон израилчууд авсаархан ариун сүм—табернеклаар адислагдсан бөгөөд тэндээ Мосегийн хуулийн дагуу ёслолын ариун ажлыг гүйцэтгэдэг байж. Мөн нэг удаа Их Эзэн Мосетой ярилцахаар энэ ариун сүмд иржээ. Соломон хаан Иерусалимд үзэсгэлэнт ариун сүм барьсан нь хожим устгагдсан билээ. Хожим нь Христийн үйлчлэлийн үед Иерусалимд өөр нэг ариун сүм баригдсан юм.

Нифай “Соломоны ариун сүмийн маягаар дуурайлган” (2 Нифай 5:16) ариун сүм барьсныг бид Мормоны Номноос мэдэх билээ. Нифайчуудын бошиглогчид, түүний дотор Иаков болон Хаан Бенжамин ариун сүм дээр ард түмэнд зааж байжээ (Иаков 1:17; Moзая 1:18–г үз).

Амилсан Их Эзэн Есүс Христ МЭ 34 онд нифайчууд дээр ариун сүмд хүрч ирсэн нь чухал үйл явдал болсон юм (3 Нифай 11:1–11-ийг үз).

“Санваарын ёслолуудыг гүйцэтгэх Ариун сүм баригдаж дуустал Сүм ном журмынхаа дагуу бүрэн зохион байгуулагдаж чадахгүй” гэж Бошиглогч Иосеф Смит сургажээ.1

Көртландын Ариун сүм бол хожмын өдрүүдийн анхны ариун сүм байсан бөгөөд санваарын түлхүүрүүдийг сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. 1836 оны дөрөвдүгээр сарын 3-нд Иосеф Смитийн залбирлын хариуд Есүс түүн дээр хүрч ирсэн билээ (С ба Г 110–г үз). Аврагч алдар суундаа залран ирж Көртландын Ариун сүмийг Өөрийн өргөө хэмээн хүлээн авчээ. Уг үйл явдлаар Мосе, Елиас, Елиа нар бас өөрсдийн эзэмшдэг санваарын түлхүүрүүдийг итгэмжлэн хүлээлгэж өгөхийн тулд хүрэлцэн ирсэн юм. Малахийн амласан лацдалтын хүчний түлхүүрүүдийг Елиа сэргээсэн юм. Иймээс бид амьдралдаа адислалуудыг бүрнээр нь хүлээн авах боломжтой болсон билээ.

Манай анхдагч өвөг дээдэс Наувугийн Ариун сүмийг дуусгаж, ариун ёслолуудыг гүйцэтгэж байлаа. Наувугийн Ариун сүм бол хишиг хүртэлт болон лацдалтын ёслолуудыг гүйцэтгэгдсэн анхны ариун сүм байлаа. Хээр талыг гаталж Солт Лейкийн Хөндий дэх Сионыг зорин түмэн зовлон амссан анхдагчуудад эдгээр ёслолууд агуу хүч чадлыг өгсөн билээ. Тэд ариун сүм дэх хүчээр хишиг хүртсэн юм. Эхнэр нөхрүүд бие биетэйгээ, хүүхдүүд эцэг эхтэйгээ лацдан холбуулж байлаа. Тэднээс олон нь гэр бүлийн гишүүдээ алдсан ч, энэ нь тэдний төгсгөл биш гэдгийг мэдэж байлаа. Тэд ариун сүмд үүрд мөнхөд лацдан холбуулж байлаа. Хожим нь Ерөнхийлөгч Бригам Янгийн хүлээн авсан илчлэлтээр дамжуулан Гэгээнтнүүд Өрнөдөд илүү олон ариун сүм барьсан юм.

Өнөөдөр дэлхий даяарх 130-н ариун сүм үйл ажиллагаа явуулж байгаа нь Сүмийн итгэлтэй гишүүдэд Их Эзэний өргөөнд очиж ариун сүмийн ёслолуудыг хүлээн авч, Түүнтэй гэрээнд орох боломжийг олгож байна.

Ариун сүмийн ёслолууд

Ариун сүмийн үндсэн зорилго бол селестиел хаант улс дахь бидний өргөмжлөлд шаардлагатай ёслолуудыг гүйцэтгэх явдал мөн. Ариун сүмийн ёслолууд биднийг Аврагч уруу чиглүүлж, Есүс Христийн цагаатгалаар дамжин ирдэг адислалуудыг өгдөг. Ариун сүмүүд нь дэлхийн Бүтээлтийн тухай хүмүүнд мэдэгдсэн агуу мэдлэг хийгээд мэргэн ухааныг бидэнд өгч, түүнээс суралцдаг газар юм. Ариун сүмийн хишгийн заавар нь мөнх бус байдалд бид амьдралаа хэрхэн авч явах удирдамж болдог. Хишиг гэдэг үгийн утга нь “бэлэг” юм. Ёслол нь бид хэрхэн амьдрах ёстой тухай цуврал зааврууд болон Аврагчаа дагаснаар зөв шударга амьдрах тухай бидний хийдэг гэрээнүүдээс бүрддэг.

Өөр нэг чухал ёслол бол селестиел гэрлэлтээр үүрд мөнхөд лацдан холбуулах ёслол мөн. Гэрлэлтийн энэхүү гэрээ нь хүүхдүүдэд эцэг эхтэйгээ лацдан холбуулж, мөнхийн гэр бүлийн хэсэг болох боломжийг олгодог. Гэрээнд төрсөн хүүхдүүд бас мөнхийн гэр бүлийн хэсэг болдог.

Сургаал ба Гэрээ бидэнд ийн заадаг: “Дэлхий дээр чи юуг ч лацадлаа гэсэн, тэнгэрт лацдагдах болно; мөн дэлхий дээр чи юуг ч гэсэн миний нэрээр мөн миний үгээр холболоо гэсэн энэ нь тэнгэрт үүрд мөнхөд холбогдох болно хэмээн Их Эзэн хэлж байна” (С ба Г 132:46).

Гэр бүлийн хос тахилын ширээний дэргэд өвдөг сөгдөхөд лацдан холбогч би Их Эзэний төлөөлөгчийн үүргээ ухамсарладаг билээ. Газар дээр лацдан холбогдсон юм бүхэн хэрэв лацдан холбуулагчид итгэлтэй хэвээр байж, эцсийг хүртэл тэвчих юм бол тэнгэрт аяндаа холбогдож, хэзээ ч цуцлагдахгүй гэдгийг би мэднэ.

Ариун сүмд хийсэн гэрээнүүддээ үнэнч байж, гэрлэлтээ эрхэмлэн дээдэлж, бат бөх хадгалж яваа олон гэр бүлийг би мэднэ. Эдгээр сайн сайхан яваа гэр бүлийн хосуудад нэлээд олон адил нийтлэг зүйл байдаг.

Нэгдүгээрт: гэр бүлийн хосууд Бурханы хөвгүүд, охид гэдгээ мэддэг. Тэд өөрсдийн Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хүү Есүс Христтэй дахин хамт амьдрах мөнхийн зорилготой юм. Тэд эгэл хүмүүний араншинг орхихыг хичээдэг (Мозая 3:19-ийг үз).

Хоёрдугаарт: тэд ариун сүмийн аврагч ёслолууд болон ариун сүмийн гэрээнүүд түүнчлэн мөнхийн зорилгод хэрхэн хүрэхээ ч мэддэг.

Гуравдугаарт: дэлхийн материаллаг эд юмсыг олж авах биш харин Бурханы хаант улсын мөнхийн адислалуудыг олж авахаар сонголтоо хийдэг.

Дөрөвдүгээрт: энэ амьдралд болон үүрд мөнхөд лацдан холбуулахдаа өөр хэн нэгний анхаарлыг өөртөө татах явдал үүгээр дуусч—үүрдийн хамтрагчаа сонгодог. Үүрдийн ханиасаа өөрийг эрэх хэрэггүй!

Тавдугаарт: гэр бүлийн хосууд өөрөөсөө илүүгээр бие биеэ боддог. Аминч үзэл сүнслэг мэдрэмжийг үгүй болгодог. Тэд залбирлаар Их Эзэнтэй харьцсанаар хамтдаа өсч хөгжин бие биеэсээ хагацаж салшгүй болдог. Тэд хоорондоо зөвлөлдөж ярилцдаг учраас өчүүхэн жижиг юмсыг хэзээ ч том асуудал болгодоггүй. Тэд бие биеийхээ сэтгэлд сэв суулгаж, гомдоох “жижиг сажиг” юмсын талаар ярилцдаг. Ийм арга замаар тэд гомдлын мэдрэмж бий болох үед санаа бодлоо хуваалцаж, гомдол нь бэрхшээл зовлон болохоос сэргийлж чаддаг байна. Гомдлын багаахан мэдрэмж уур хилэн болон хувирахаас өмнө санаа бодлоо хуваалцах нь оновчтой арга юм. Тэд хайрладаг хүнээ гомдоосон бол уучлал гуйхад бэлэн байдаг. Мөн бие биеэ хайрлах хайраа илэрхийлж, улам ойр дотно болдог. Тэд бие биеэ дэмжин бэхжүүлдэг.

Ариун сүмийн адислалууд

Ариун сүм бол ариун нандин барилга. Энд биднийг өргөмжлөлд бэлтгэхэд зайлшгүй шаардлагатай авралын ёслолуудыг гүйцэтгэдэг. Бид энэхүү ариун өргөөнд ороход бэлтгэж, ёслолууд болон гэрээнүүдэд оролцох нь мөнх бус байдал дахь бидний амьдралын хамгийн чухал үйл явдал мөн гэдгийг мэдэх баттай мэдлэг нэн чухал юм.

Бид Бурхан Эцэгийн дэргэдээс сонгох эрхийн энэхүү мөнх бус сорилтонд сайн дураараа ирсэн юм. Ингэхдээ бидэнд “бүх зүйлд сөрөг тал” (2 Нифай 2:11) байх болно гэдгийг мэдэж байлаа. Бидний зорилго бол Бурханы өвч хуяг дуулгыг өөрсөд дээрээ авч, итгэлийн бамбай, Сүнсний илдтэйгээр “ёс бусчуудын галт сумны” (С ба Г 27:15–18-ыг үз) эсрэг зогсож, эцсийг хүртэл тэвчин, зохистой байж Бурхан Эцэг болон Түүний Хүү Есүс Христийн дэргэд үүрд мөнх амьдрах явдал мөн.

Эшлэл

  1. History of the Church, 4:603.

Велден К.Андерсены авсан Солт Лейкийн Ариун сүмийн гэрэл зураг; баруун талд: зураг чимэглэлийг Жон Лук

Мосе болон израилчууд авсаархан ариун сүм—табернеклаар адислагдсан бөгөөд тэндээ Мосегийн хуулийн дагуу ёслолыг гүйцэтгэдэг байж. Мөн нэг удаа Их Эзэн Мосетой ярилцахаар энэ ариун сүмд иржээ.

Тед Хеннингерийн зураг чимэглэл