2009
Ариун сүмийн талбайг цэвэрлэсэн нь
2009 оны аравдугаар сар


Ариун сүмийн талбайг цэвэрлэсэн нь

Нэгдсэн Улсын өмнөд дэх Кентаккид зун чийгтэй, бүгчим халуун байдаг. Нэг өдөр Кентаккийн Люисвиллын Ариун сүмийн хашаанд ногоон хөгц ургасан байхыг хүмүүс анзаарчээ. Бага ч биш бүр их ургасан байжээ!

Иймээс Кентаккийн Люисвилл гадасны Крествүүдийн хоёрдугаар тойргийн Хүүхдийн Хэсгийн хүүхдүүд энэ талаар ямар нэг юм хийхээр шийдсэн гэнэ. Зургадугаар сарын нэгэн дулаахан өдөр тэд үйл ажиллагаа зохиожээ. “Бид Тэнгэрлэг Эцэгийнхээ өргөөг цэвэрхэн байлгахад туслахын тулд хашааг цэвэрлэхээр даавууны өөдөс, олон хувин ус, саван авч очсон” гэж 10 настай Сара хэлэв. Тэр бие нь нэвт норсон ч, “бүх найз нар маань тэнд байсан болохоор хөгжилтэй байсан шүү” гэв.

9 настай Жош Х., өндөр хашааны дээд талыг цэвэрлэхэд бага зэрэг ядарсан шүү гэв. Гэвч түүнд олон хүн тусалсан аж. Хүүхдийн Хэсгийн бараг бүх хүүхэд, нийтдээ 75 хүүхэд ирсэн гэнэ. Олон хүүхэд энэ ажилд ах эгч, аав ээжийгээ дагуулж иржээ.

Хүүхдүүд ариун сүмийн газар нутаг дээр байгаагаа мэдэж байсан болохоор аль болохоор хүндэтгэлтэй байхыг хичээж байв. Ажлыг хүнд гэж нэг ч хүүхэд дургүйцэж гомдоллоогүй аж. “Хашаанд хөгц тогтоод удсан учраас сойздож цэвэрлэх үнэхээр хүнд байсан шүү” гэж 6 настай Меган Х., ярив. Гэхдээ энэ ажил амжилттай болсон шүү. “Бид Тэнгэрлэг Эцэгийнхээ өргөөнд анхаарал тавьснаа би мэдэж байсан.”

Сара ч бас ингэж бодсон аж. “Биднийг энэ ажлыг хийхэд Тэнгэрлэг Эцэг баяртай байсныг мэдэж байсан болохоор би Сүнсийг үнэхээр мэдэрсэн” гэж тэр ярилаа.

Хүүхдүүд ажлаа хийж дуусаад зэргэлдээх Сүмийн байранд цуглаж, хачиртай талх идэн, сурсан зүйлийнхээ тухай ярилцсан ажээ.

Хүүхдийн Хэсгийн хүүхдүүд нас барагсдын төлөө баптисм хийлгэхээр өөрсдөө ариун сүмд орохыг тэсч ядан хүлээж байгаа гэнэ. Гэхдээ одоо тэд Тэнгэрлэг Эцэгийн өргөө гадна талаасаа ямар харагдах ёстойг мэдэж, сайхан харагдахад нь тусалсандаа баяртай байна.

Зүүн талд: border © Artbeats; баруун талд; зураг чимэглэлийг Стийв Кропп; гэрэл зургийг Тодд Халл