Сайн мэдээний уран зургийн шинэ ном
Сайн мэдээг судлах болон заахад ашиглах 137 ширхэг өнгөт зураг бүхий, салдаг цагираган нугастай авсаархан ном Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн гар дээр очиход бэлэн боллоо.
Ерөнхийлөгч Томас С.Монсонгийн албан тасалгаанд зураач Хейнрих Хофманны Аврагчийн зураг өлгөөтэй байдаг. Энэ зураг Аврагч түүгээр юу хийлгэхийг хүсч болохыг өөрт нь сануулдаг юм гэж бошиглогч хэлжээ. Энэ зураг Ерөнхийлөгч Монсонд нөлөөлдөг шиг аливаа зураг бид бүгдэд хүчтэй нөлөө үзүүлдэг.
Сүмийн хичээл болон гэр орондоо ашиглахад зориулж авсаархан зургийн цомгоор хангах хүслээс бий болсон, 137 уран зураг ба гэрэл зурагтай Сайн мэдээний зургийн цуглуулга бэлэн боллоо. Эдгээр зургуудыг Сайн Мэдээний сургаалаас эхлээд Хүүхдийн Хэсгийн хуваалцах цагийг хүртэл ямар ч хичээлд нэмэлт материал болгон ашиглаж болно. Энэ зургуудыг бас гэр бүлийн үдэш, хувиараа судар судлах, номлолын ажил, гэрийн болон айлчлагч багшийн заалтанд ашиглаж болно.
Энэ номон дахь зураг бүр нь судрын түүх ярих, аль нэг зарчмыг үр ашигтайгаар заах боломжийг олгоно. Сайн мэдээний зургийн цуглуулга нь судрууд дахь шастируудтай холбогдох зургуудын жагсаалтыг агуулж байгаа нь ашиглахад хялбар дөхөм юм. Эдгээр судруудыг судлах нь зураг тус бүр дэх үйл явдлууд болон тэнд дүрслэгдсэн сайн мэдээний зарчмуудыг ойлгох бидний ойлголтыг гүнзгийрүүлэх болно.
Сайн мэдээний зургийн цуглуулга–г хичээл заахад ашиглаж болох гурван арга замыг доор харуулав.
-
Тухайн зурагт холбогдох судруудыг судлахад хүмүүсийг урьдгийг анхаарах. Судрыг чангаар унших буюу зургийн тухай хамтдаа ярилцаж нэгтгэн дүгнэхийг суралцагчдаас хүс.
-
Тухайн зурган дээр харж байгаа зүйлээ дүрслэхийг хувь хүмүүсээс хүс. Тухайн зураг сайн мэдээний ямар зарчмыг зааж байна вэ? Эдгээр зарчмуудыг өнөөдөр бид амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох вэ?
-
Сайн мэдээний аль нэг зарчмыг заасны дараа уг зарчмыг дүрсэлсэн зургуудыг Сайн мэдээний зургийн цуглуулга-наас олж, судлахад хүмүүсийг урь. Хүмүүс утгыг нь ярилцсаны дараа уг зургийг харахад тэдэнд ямар сэтгэгдэл төрснийг нь асуу.
Сайн мэдээг судалж заахдаа сүнсний нөлөөг залбирч эрэлхийлцгээе (С ба Г 42:14–17-г үз). Энэ тохиолдолд бидний заадаг хүмүүсийн хэрэгцээнд тохирсон бусад санаануудыг Ариун Сүнс бидний оюун санаанд хэлж өгөх болно. Сайн мэдээний зургийн цуглууулга шинэ ном нь Христэд ирж, мөнх амьдралын адислалуудыг хүлээн авахад бид бие биедээ тусалж чадах чухал хэрэгсэл юм.