Гэр бүлийн үдшийн санаанууд
Эдгээр заах зөвлөмжүүд танд зарим санааг өгөх болно. Та гэр бүлдээ тохируулан өөрчилж болно.
“Ариун сүмийн адислалууд,” х. 12: Ариун сүмийн зураг үзүүл. Ариун сүмийн зурагны нөгөө талд гэр бүлийн зургийг байрлуул. Дээрх өгүүллийг нэгтгэн дүгнэхдээ гэр бүлийн зургийг ариун сүмийн зургийн дэргэд ойртуулан тавь. Гэр бүлийн гишүүдээс гэр бүлийнхэн ариун сүм дээр хүрч ирэхэд ямар санагдсаныг нь асуу. Сургаал ба Гэрээ 109:7–23-ийг уншихдаа ариун сүмд ороход бэлтгэх өөр арга замууд болон ариун сүмд орсноос ирдэг адислалуудыг олж тогтоо. (Мөн 2008 оны Аравдугаар сарын ерөнхий чуулган дээр Сильвия Х.Оолредын хэлсэн үг, “Holy Temples, Sacred Covenants”-ыг үз.)
“Би юү? Израилын Хоньчин уу?” х. 30: “Тэднийг эргүүлэн удирдсан нь” хэсгийг уншиж, бид хэрхэн бусад хүмүүст хоньчин байж болохыг ярилц. Бага насны хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаа болгож, төөрсөн хонио хайж байгаа хоньчин болж нуугдсан хонийг ээлжээр хайж, олуул. “Сүрэгт эргэж” ирэхэд нь тусалж болох хүмүүсийн тухай бод. Тэдэнд хэрхэн туслах удирдамжийн төлөө залбирлаар төгсгө. (2008 оны Аравдугаар сарын ерөнхий чуулган дээр Ахлагч Эдуарда Гавареттын хэлсэн үг “Returning Home”-ыг мөн үз.)
“Залбирлаар эхэл,” х. 40: Өгүүллийн гол санаануудыг нэгтгэн дүгнэж, “Ярилцах хүн” хэсгийн эхний догол мөрийг дахин унш. Гэр бүлийн залбирлаар бэхэжсэн үеийнх нь тухай гэр бүлийн гишүүдээс асуу. 2008 оны аравдугаар сарын ерөнхий чуулган дээр Ахлагч Давид А.Беднарын хэлсэн үг “Үргэлж залбирч бай” өгүүллэгийн сүүлчийн гурван догол мөрийг уншихдаа бусдын төлөө залбирахын ач холбогдлыг онцгойлон авч үз.
“Тортиллын (эрдэнэ шишийн бин) гайхамшиг,” х. Н6: Түүхийг уншиж, Раоулын гэрийнхэн ариун сүмд явахаар бэлтгэхэд учирсан бэрхшээлийн тухай ярилц. Эрдэнэ шиш тарихаас эхлээд тортиллаг жуулчдад зарахыг хүртэл гэр бүлийн юм уу аяллын үйл ажиллагаагаар хийж үзүүл. Ахлагч Деннис Б.Ньюеншвандерын эшлэлийг уншиж дуусга.