2009
Эмээгийн баптисм
2009 оны аравдугаар сар


Эмээгийн баптисм

Марилена Кретли Претел Бусто, Сан Пауло, Бразил

2001оны 6-р сарын 30-нд намайг охиныхоо төрсөн өдөрт зориулан бялуу хийж байтал утас дуугарав. Бразилд байдаг эгч маань манай эмээг өөд болсныг дуулгалаа.

Тэр мэдээ гунигтай байсан ч би уй гашуу болсонгүй. Ингэхэд, эмээ минь бараг 102 насалсан юм шүү дээ. Эмээ минь насны доройтол, зуурдын биеэсээ ангижирч, сүнсний дэлхийд очсонд би баяртай байлаа.

Тэгээд би эмээгийн минь талийгаач болсон өдөр охины минь төрсөн өдөртэй давхацсан талаар бодож, цаг хугацааны энэхүү давхцалд ямар нэг учир байна уу гэдэгт гайхлаа. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр би эмээгээ талийгаач болсноос хойш яг нэг жилийн дараа түүний төлөө баптисм хүртвэл энэ өдрийг санах нь хялбар байх болно гэдгийг мэдэж билээ. Би охиныхоо дараагийн төрсөн өдөр хүртэл хүлээх ёстойг мэдэж байсан болохоор энэ тухай буурь суурьтайгаар бодож шийдвэр гаргасан юм.

Нэг жил хурдан өнгөрөв. Гэвч яг эмээгийнхээ талийгаач болсны ойгоор ариун сүм явах боломж надад олдсонгүй. Учир нь би Португальд амьдарч байсан бөгөөд Испанийн Мадридын Ариун сүмд орсон юм. Гэвч өдөр өнгөрөх тусам би Жозефина эмээгийнхээ өмнөөс баптисм хүртэх хариуцлагынхаа тухай бодохоо болив.

Тэгсээр 2002 оны 10-р сар хүртэл ариун сүмд явах боломж бидэнд олдсонгүй. Нөхөр бид хоёр, номлолдоо бэлтгэж хувийнхаа хишгийг хүлээж авахаар зэхэж байсан хүү Матьюгийнхаа хамт явсан юм. Би ариун сүмд явахдаа баяртай байлаа. Эмээгийнхээ өмнөөс баптисм хүртэхэд ямар нэг онцгой мэдрэмж төрөх байх даа гэж би бодож байлаа.

Миний нөхөр баптисм гүйцэтгэв. Гэвч надад ямар ч мэдрэмж төрсөнгүй. Хүү маань гишүүний баталгааг гүйцэтгэсэн ч бас л ямар ч мэдрэмж төрсөнгүй. Ямар нэг онцгой мэдрэмж төрөх байх гэж хүлээсэн нь талаар болсон ч эмээгийнхээ өмнөөс ёслолууд гүйцэтгэсэнд би баяртай байлаа.

Бид хишиг хүртсэний дараа эмээгээ эцэг эхтэй нь лацдан холбуулахаар лацдалтын өрөө уруу очлоо. Бид уг ёслолыг хийлгэхээр тахилын ширээний өмнө өвдөг сөгдөн лацдан холбогч үгээ хэлж эхлэх үед нэг их онцгой мэдрэмж толгойноос эхлэн бүх биеэр цахилгаан цахих лугаа мэдрэгдэв. Үүнийг тайлбарлахад хэцүү. Гэвч тэрхүү шатах лугаа адил мэдрэмж нь эмээ Жозефина эцэг эхтэйгээ лацдан холбуулсанд баярлаж байгаа нь тэр байсан юм.