2009
Гэрчлэлээ хуваалцсан нь
2009 оны аравдугаар сар


Гэрчлэлээ хуваалцсан нь

Мария Канева, Благоевград, Болгар

“Би эхэлнэ шүү” гэж сарын эхний ням гараг бүр Иринка хэлдэг байв. Тэр сандлаас бөх гэгч нь барьж, нүд нь сэргэн гялалзаж, зоригтой болно. Иринка дөнгөж 9 хүрч байгаа ч, Болгар дахь салбарт нь цугладаг ердөө наймхан гишүүнээс хамгийн зоригтой нь юм.

Иринка босохоосоо өмнө өөр хэн нэгэн нь эхлээд гэрчлэлээ хуваалцахыг хүсч байгаа эсэхийг харж түр хүлээнэ. Хүн бүрийн нүдэнд түүнийг босч, өмнөө гарч ирэхийг хүсэн сэмхэн хүлээнэ. Эцэст нь тэрээр яралзтал инээмсэглэсээр индэрт гарч ирнэ. Тэрээр гишүүдийг харж болохын тулд салбарын ерөнхийлөгч түүнд мухар сандал дөхүүлж өгнө. Иринка Хүүхдийн Хэсгийн ганцхан хүүхэд тэрхүү цөөхөн хүнтэй цугларагсад уруу нэг хараад, үгээ хэлж эхлнэ.

Хүн бүгд өөрийг нь харж байхад ч тэр сандарна гэж үгүй. Гишүүд түүний чихэнд чимэгтэй сайхан үгсийг сонсоно. Тэрээр Христийн тухай, судрууд болон Сүм үнэний тухай ярьснаараа бусад гишүүн бүрийн гэрчлэлд нөлөөлдөг ажээ.

Түүнийг суухад нам гүм болдог нь бусад хүмүүс Сүнсний нөлөөг мэдэрснийх юм. Тэгээд гишүүдийн нэг нь гэрчлэлээ хэлэхээр босно. Дараа нь өөр нэг нь бас дахиад өөр нэг нь …