2013
Вайолитэд туслах нь
аравдугаар 2013


Вайолитэд туслах нь

“Чи хөршөө өөр шигээ хайрла” (Maрк 12:31).

Вайолит түүнд тааруухан ханддаг байхад Эмма түүнтэй яаж сайхан харьцах юм бэ?

Эмма үүргэвчин цүнхнийхээ оосрыг чангалаад шинэ ангид алхаж орлоо. Энэ бол сургуульд орсон анхны өдөр нь. Тэр дуртай даашинзаа өмсөхөд ээж нь түүний үдийн хоолтой нь хамт амттай жигнэмэг хийн боож өгчээ.

“Өнөөдөр ч агуу өдөр болно доо.” “Мартах аргагүй агуу өдөр болно” гэж Эмма дотроо бодов.

Эмма зогсоод ангийг тойруулан харлаа. Вайолит сууж байх нь тэр.

Өнгөрсөн жил Вайолит тоглоомын талбай дээрх хашлагатай дүүжин савлуур дээр хэнтэй ч ээлжлэхгүй ганцаараа тоглодог байжээ. Тэр Эммад олон нэр өгсөн гэнэ. Түүгээр ч зогсохгүй тэр Эммагийн хамгийн сайн найзыг булааж өөрийн найз болгосон гэнэ.

Вайолит Эммаг хараад ганц ч үг дуугарч чадсангүй. Эмма эргэж хараад үүргэвчин цүнхнийхээ оосрыг улам чангалав. Вайолит өнгөрсөн жилийн турш түүнд нөхөрсөг биш ханддаг байсан болохоор энэ жил ч гэсэн өөрцгүй юм шиг санагджээ.

“Хичээлийн шинэ жилдээ тавтай морилно уу!” гэж хатагтай Колдвэлл ангийн өмнө зогсон мэндчилэв. “Одоо хүн бүрт суудал хуваарилж өгье.”

Ширээнүүдийг хоёр хоёроор нь эгнүүлэн тавьсан байлаа. Хатагтай Колдвэлл чигчий хуруунаасаа эхлэн доош дарж тоолсноо арын эгнээн дэх хос ширээ рүү зааж, “Эмма. Чи ар талд сууна” гэв.

Эмма ар талын ширээнүүдийн нэгэнд суулаа. Тэр Лайзллыг эсвэл Жэймийг эсвэл

“Вайолит”-ыг хажуудаа суух нь дээ гэж бодлоо.

Эмма цочин нүд нь орой дээрээ гарав. Буруу дуулаагүй байгаа даа?

Тийм ээ. Хатагтай Колдвэлл түүний хажуугийн ширээ рүү заасан хэвээр байлаа. “Чи Эммагийн хажууд сууна, Вайолит” гэж тэр хэллээ.

Вайолит хөмсөг зангидан Эммагийн зүг гэлдрэв. Эмма түүний ширээний дээгүүр харан хана ширтэнэ. Дуусахгүй урт жил болох нь дээ.

Хатагтай Колдвэлл математикийн хичээл дээр ангийнхны бодох ёстой хэдэн бодлогыг самбар дээр бичив. “Та нар бодлогуудыг ганцаараа эсвэл хөрштэйгөө хамтран бодож болно” гэж тэр хэллээ.

Эмма завгүй байгаа дүр үзүүлэн бодлогууд дээрээ тонгойн сууна. Бодлогууд нь зовох юмгүй амархан ажээ. Тэр зүгээр л Вайолитаас нүүр буруулахыг хичээж байлаа. Тэр Вайолит руу өглөөжингөө харсангүй.

Мөрөнд нь нэг юм хүрсэн нь харандаа шиг санагдав. Эмма үүнийг тоосонгүй.

Дахиад ёвров. Вайолит түүнийг ёворсон ажээ! Эмма огт тоосонгүй бодлогуудаа бодсоор байлаа.

Вайолит гурав дахь удаагаа ёворсон нь тэсэхийн аргагүй санагджээ. Эмма уур нь хүрч байгааг мэдэрлээ. Жилийн турш ингээд байх юм гэж үү? Тэр гараа өргөж, хатагтай Колдвэллд хэлдэг юм бил үү? гэж эсвэл Вайолит руу зүгээр л хардаг юм бил үү гэж бодлоо.

Тэгтэл Эмма хэн нэгний шуухитнах чимээ сонсов. Хүн уйлж байна уу даа? Түүнийг харандаагаар дахин ёвров. Тэгээд толгойгоо өргөж хартал Вайолит түүн рүү ширтэн харж байлаа. Вайолит гартаа харандаа барьчихсан, нүдэнд нь нулимс цийлэгнэж байв. Түүний бичгийн ажил баллуурын толбоор дүүрчээ.

Вайолит харандаагаа гартаа эргүүлсээр байлаа. “Чи надад тусалж болох уу?” гэж тэр чимээгүйхэн асуув.

Эмма түүнийг нэг хором хараад, яах ч учраа эс олов. Вайолит түүнээс туслахыг хүсч байгаа хэрэг үү? Үргэлж эвгүй харьцдаг байсныхаа дараа яаж ингэж чаддаг байна аа? Эмма өөрийнхөө бичгийн ажлыг үргэлжлүүллээ. Вайолит ганцаараа ажиллахаас аргагүй болов. Тэр Эммагийн хөрш байтлаа …

… түүгээр туслуулж чадахгүй байна гэж үү?

Эмма чимээгүйхэн урагшаа харав. Хажууд нь Вайолит аяархан уйлж байгааг тэр сонслоо. Судрууд хөршөө хайрла гэж байнга захидаг ч Вайолит өөр байлаа! Эмма ангидаа түүний дэргэд дөнгөж сая суусан шүү дээ!

Эмма өөрийнхөө ажлыг үргэлжлүүлснээ зогсов. Вайолит бусдаас өөр биш ч юм бил үү. Судрууд хөршөө хайрла гэж захидаг нь бүх хүмүүсийг, тэр ч бүү хэл, муу хүмүүсийг ч хайрла гэсэн утгатай байж болох юм. Туслах нь хэчнээн хэцүү байсан ч тэр шүү дээ.

Эмма санаа алдаад харандаагаа алгуурхан доош нь тавив. Тэр Вайолит руу эргэж хараад, байдгаараа хичээн, сайхан инээмсэглээд, “Би чамд туслах уу?” гэлээ.

Вайолит толгой дохиод нулимсаа гараараа арчив.

Эмма Вайолитын бичгийн ажил руу тонгойж хараад, эхний бодлогоо бодоход нь туслав. Аятайхан дулаан мэдрэмж түүнд төрлөө. Вайолит жигнэмэгэнд дуртай болов уу гэж тэр бодов.

Зураг чимэглэлийг Брад Тиар; Их Эзэн Есүс Христ, Дел Парсон © IRI