Бидний хуудас
Манай аав, ээж хоёр надад сайн мэдээг заасан. Мөн намайг бүр бага байхаас эхлэн аав, ээж хоёр надад үргэлж сайн үлгэр дууриал үзүүлсээр байгаа билээ. Би хүүхдүүдэд зориулсан судрын түүхүүдийг уншиж сурсан болохоор Мормоны Номонд дуртай болсон. Би Мормоны Номыг ганцаараа бас гэрийнхэнтэйгээ өдөр бүр уншдаг. Аммон бол Мормоны Номон дахь миний дуртай баатар. Тэр бол агуу номлогч байлаа. Би том болохоороо түүн шиг болохыг хүсдэг.
Эстэбан М., нас 8, Колумб
Манай гэр бүл ээжийн эх орон Панамд амралтаараа байх үед аав, ээж хоёр миний дүү Еоалибэт бид хоёрыг авч Панамын Ариун сүм рүү явсан. Манай ээж бидний гарыг ариун сүмийн хананд хүргүүлэхээр биднийг дагуулж очсон юм. Хожим нь, бид ариун сүмд байхдаа маш баяртай байснаа ээждээ хэлэхэд тэр надад миний мэдэрсэн тэр зүйл бол Ариун Сүнс байсныг хэлсэн юм.
Сергио Б., нас 7, Флорида, АНУ
Бид Мексикийн Тихуана Ариун сүмийн газрыг хөндөхөд бэлтгэж байх үед их баяртай байсан. Бид гэр бүлээрээ үйлчлэл хийхээр явсан. Бид ариун сүмийн газрыг цэвэрлэсэн. Их Эзэний өргөө баригдаж дуусахад Тэрээр өргөөндөө ирнэ гэдгийг би мэднэ.
Есүс С., нас 6, Мексик
Судруудыг судлах нь зөвийг сонгоход надад тусалдаг.
“Алтан ялтсууд,” П. Тует Ноа, нас 10, Камбож
Би Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг дагасан үед зөвийг сонгодог.
Н. Тай ЛинДа, нас 8, Камбож
Мормоны Номон дахь миний дуртай хэсэг бол Нифайн түүх болон далайг гаталсан тэдний аялал юм.
Кэлли К., нас 10, Филиппин
Бид гэр бүлээрээ үүрд хамт амьдрахын тулд ариун сүмд лацдан холбуулах хэрэгтэй.
Шанна К., нас 8, Филиппин
Би гэрийнхэнтэйгээ хамт сүмд явж, Есүс Христийн тухай сурч мэдэх дуртай. Би гэртээ судрын түүхүүдийг уншиж, тогтоон, дууллууд дуулж, гэр бүлийн үдшийн үеэр тоглоом тоглох дуртай. Сайн мэдээ манай гэрийнхнийг адисалж, намайг аз жаргалтай болгосон юм. Би Мормоны Номыг сургуулийнхаа гурван багшид бас хамгийн сайн найз Мигелдээ өгсөн. Миний дуртай Хүүхдийн хэсгийн дуу бол “Бид дэлхийд Түүний үнэнийг авчирна” дуулал юм (Children’s Songbook, 172).
Мартим П., нас 6, Португал