2013
Бидний номлолын агуу өв
аравдугаар 2013


Бидний номлолын агуу өв

Өнгөрсөн ба одоо үеийн бүх номлогчид, бусад хүмүүсийн амьдралыг илүү сайхан болгох итгэл найдвартайгаар үйлчилдэг.

Өнөөгийн номлогчид дэлхийг Их Эзэний тухай мэдлэгээр дүүргэхэд агуу өвийг залгамжлан авч, хэрэгжүүлж байна (Исаиа 11:9-ийг үзнэ үү). Абрахамаас Паул, Паулаас Аммон, Аммоноос Вилфорд Вудрафф хүртэлх судрууд болон сүмийн түүхэн дэх номлогчид өнөө үеийн номлогчдыг үүрэг хариуцлагын хүч нөлөө ихтэй загвараар хангаж байна.

Бид гишүүн номлогчид байна уу, бүрэн цагийн номлолын үйлчлэлд бэлтгэж байна уу, номлолд үйлчилж байна уу эсвэл номлолоос буцаж ирсэн үү, ялгаагүй эдгээр үлгэр жишээнүүдээс зориг болоод сүнслэг нөлөөг хүлээн авч чадна.

Библи болон Агуу Үнэт Сувд дахь бидний номлолын өв

Иона гэх мэт Хуучин Гэрээний номлогчид хүмүүст сэрэмжлүүлгийн дуу хоолойг хүргэхээр дуудагддаг байлаа (Eзекиел 3:17–19-ийг үзнэ үү). Бид Ионагийн үлгэр жишээнээс наманчлал ба дуулгавартай байдлын ач холбогдлыг хардаг. Абрахамын түүх бидэнд Мелкизедек санваарын уг гарал ба хүчний тухай заадаг.

Петр, Паул гэх мэт Шинэ Гэрээний номлогчид Есүс Христийн сургаалуудыг хамгаалахын төлөө ажиллаж байлаа. Гэсэн хэдий ч, цаг хугацаа улиран өнгөрөхөд дэлхийг урвалт нөмөрсөн юм. Бурхан сайн мэдээг Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан сэргээсэн билээ. Бид эдүгээ дээрх номлогчдын нэгэн адил Есүс Христийн сургаалуудыг хамгаалан, хуваалцахаар ажиллаж байна.

Иoна Ниневегийн наран шарлагын газарт, Даниэл A.Люис. Иона наманчилж, Иехова бүх газарт хаанчилдаг бөгөөд Өөрийн хайрыг ганцхан үндэстэн эсвэл нэг л хүмүүст үзүүлдэггүй тухай номлон, баталж явлаа (Иона 1–4-ийг үзнэ үү).

© 2002 Даниэл A.Люис

Петр Иохан хоёр Иерусалим дахь удирдагчдын өмнө, Симон Вэддэр. Петр, Иохан хоёрыг зөвлөлийн өмнө авчрахад ахлах тахилч тэдэнд, “Энэ нэрээр дахин сургаал заахгүй байхыг бид та нарт хатуу тушаасан. Гэтэл та нар Иерусалимыг сургаалаараа булж орхилоо. … Тэгэхэд нь Петр … Бид хүнийг дагахаасаа илүү Бурханыг дагах ёстой” (Үйлс 5:28–29) гэж хариулжээ.

Сүмийн Түүхийн Музейн зөвшөөрлөөр нийтлэв

Tөлөөлөгч Паул, Карэл Скрэта. Паул өөрийн аяллуудын үеэр болон захидлууддаа Аврагчийн тухай хүчтэй гэрчлэлийг Бага Ази болон тэр үед хүмүүсийн мэддэг байсан дэлхийн ихээхэн хэсэгт хэлж явлаа.

BPK, Berlin / Gemaeldegalerie Alte Meister, Staatliche Kunstsammlungen, Dres / Elke Estel / Hans-Peter Klut / Art Resource, NY

Meлкизедек Абрамыг [Aбрахамыг] адисалсан нь, Волтэр Рэйн. Meлкизедек Абрамыг адисалсан нь (Эхлэл 14:18–20-ийг үзнэ үү) (С ба Г 84:14-ийг үзнэ үү). Их Эзэн өөр нэг удаа Абрам дээр хүрч ирэн хэлсэн нь, “Чиний дараах чиний үр удамд …харь нутагт чамайг миний нэрийг гэрчлэх тохинуулагч болгохоор би зорьж байгаа болно. … Чибээр өөрийнхөө дараах үр удамдаа тэд өөрсдийн гарт энэ тохинуулал хийгээд санваарыг бүх үндэстнүүдэд гэрчлэх адислал байх болно” (Aбрахам 2:6, 9).

Сүмийн Түүхийн Музейн зөвшөөрлөөр нийтлэв

Мормоны Номон дахь бидний номлолын өв

Алма, Амюлек, Мозаягийн хөвгүүд болон лемен хүн Самуел нар бол Мормоны Номоос бидний олж болох агуу номлогчдын загвараас зөвхөн хуруу дарам цөөхөн нь юм. Бид тэднээс наманчлал, итгэл, дуулгавартай байдал ба эрэлхэг зоригийн үлгэр жишээг олж хардаг. Бид тэдний нэгэн адил манай номлолын үйлчлэлийг удирдахад Бурханаас ирдэг сүнслэг удирдамж болон илчлэлтэд итгэн найдаж болно.

Aммон Лемонай Хааны өмнө, Гари Л.Капп. Мозаягийн хөвгүүдийн нэг Аммон Хаан Лемонайн сүргийг хамгаалсан билээ. Хаан Аммоноос тэр Бурханаас илгээгдсэн үү гэж асуухад Аммон өөрийгөө “тэд шударга бөгөөд үнэн болох тэрхүү мэдлэгт авчрагдаж болохын тулд [Лемонайн] хүмүүст” (Aлма 18:34) сайн мэдээг заахаар Ариун Сүнсээр дуудагдсан хүн гэж хариулсан ажээ.

© Гари Л.Kaпп, хуулбарлаж болохгүй

Тэр миний бодгальд баярт мэдээг авчирсан, Волтэр Рэйн. Нэгэн тэнгэр элч лемен хүн Самуел дээр айлчлан ирж, Аврагчийн ирэлтийн талаар “баярт мэдээг [Самуелын] бодгальд” (Хиламан 13:6–7) авчирсан ажээ. Самуел нифайчуудад номлох дуудлагынхаа хэсэг болгон Зарахемла хотын хэрмэн дээр гарч, тэдгээр баярт мэдээг хүмүүстэй хуваалцжээ.

Сүмийн Түүхийн Музейн зөвшөөрлөөр нийтлэв

Сургаал ба Гэрээн дэх бидний номлолын өв

Сайн мэдээний Сэргээлтийн дараа номлогчид маш чухал хэрэгтэй болов. Дан Жөүнс, Оорсон Хайд, Парли П.Пратт зэрэг номлогчид Мормоны Ном болон Есүс Христийн сайн мэдээг хуваалцдаг байлаа. Бошиглогч Иосефын дүү Самуел зэрэг зарим хүмүүс гэртээ ойрхон үйлчилж байлаа. Бусад хүмүүс Тайланд, Сандвич Арлууд (Хавай), Дани, Англи зэрэг холын орнуудад сайн мэдээг хуваалцахаар явж байв.

Эдгээр анхны номлогчид ихэвчлэн олон өөр номлолд урт хугацаагаар үйлчилдэг байв. Тэд яг өнөөгийн бидэн шиг эцэг эх, хайртай нэгнээ, эхнэр, хүүхдүүд, ач зээ нараа орхин явдаг байлаа. Тэд өнөөдөр бидэнд итгэл, эрэлхэг зориг, дуулгавартай байдал, тэвчээр, хичээл зүтгэлийн үлгэр жишээ болж байна.

Moрмон номлогчид, Арнольд Фрайбэрг, Кристэн Далсгаардын эх зураг дээр үндэслэн бүтээжээ. Есүс Христийн сайн мэдээг хөдөөгийн гэртээ цугласан Данийн нэгэн гэр бүлд зааж байгаа эхэн үеийн хожмын үеийн гэгээнтэн номлогчийн дүр зураг бол 19-р зууны номлолын ажлын нийтлэг хэв шинж юм. Номлогчид бас гудамжны булангуудад эсвээс хотын цуглааны танхимуудад заадаг байлаа.

© IRI, Арнольд Фрайбэргийн зөвшөөрлөөр нийтлэв

Вилфорд Вудрафф Бэнбөү ферм дээр болох баптисмуудад бэлтгэсэн нь, Ричард А.Муррэй. Их Эзэн Вилфорд Вудраффыг 1840-өөд оны үед Английн Хэрэфордшир дэх Жон Бэнбөүгийн ферм рүү удирдсан юм. “Тэнд хүмүүс юмсын талаар эртний дэг жаягаар залбирдаг байсан юм” гэж Вилфорд бичжээ. “Үр дүнд нь би тэнд очсоноос хойш эхний 30 өдөрт 600 хүнд баптисм хүртээсэн . …Тэр улсад 8 сар үйлчлэхдээ би 1800 хүнийг Сүмд авчирсан. Яагаад? Яагаад гэвэл тэнд Сайн мэдээг сонсоход бэлтгэгдсэн хүмүүс байсан юм” (“Discourse,” Deseret Weekly, 1896 оны 11-р сарын 7, 643).

Бидний номлолын өв дээр барих нь

Ерөнхийлөгч Томас С.Монсон 2012 оны аравдугаар сарын ерөнхий чуулган дээр залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийн номлолд үйлчлэх насыг наашлуулсан тухай зарласнаас хойш хэдэн арван мянган хожмын үеийн гэгээнтэн номлолын талбарт ирээд байна.

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн 2013 оны дөрөвдүгээр сарын ерөнхий чуулган дээр номлолын ажлын тухай гэрчлэлээ хэлж, сайн мэдээг сонсоход бэлэн байгаа хүмүүсийг олоход туслах замаар энэхүү гайхамшгийн чухал хэсэг болоход бидний хүн нэг бүрийг уриалсан билээ: “Их Эзэн илүү олон номлогчдыг номлолд үйлчлэхэд нь сүнсээр нөлөөлөхийн хажуугаар Түүний номлогчдыг хүлээн авах шударга, сайн хүмүүсийн зүрх сэтгэлийг нь нээж, оюун ухааныг нь бэлдэж байгаа билээ. Та нар тэднийг аль хэдийн таньдаг эсвэл удахгүй тэдэнтэй танилцаж болох юм. Тэд танай гэр бүлийн гишүүн эсвэл хөрш чинь байж болно. Тэд гудамжаар таны хажуугаар өнгөрдөг хэн нэгэн эсвэл сургуульд хамт сурдаг, онлайнаар тантай холбогддог байж болно. (“Энэ бол гайхамшиг,” Лиахона, 2013 оны 5-р сар, 88).

Бүр 1851 оны орчим шинээр ирсэн номлогчид Сандвич Арлуудын (Хавай) уугуул оршин суугчдад баптисм хүртээжээ. Энэ гэрэл зургийг 1851 оноос нэлээд хожуу авсан байна.

Хуулбарлаж болохгүй

Сайн мэдээг гудамжинд хуваалцсан нь, Кэн Спэнсэр Энэ хоёр номлогч АНУ-ын Нью Жэрси дэх Нью Брунсвикийн номын дэлгүүрийн үүдэн дээр нэг хүнтэй сайн мэдээг хуваалцаж байна.

Сүмийн Түүхийн Музейн зөвшөөрлөөр нийтлэв

Гандан бууршгүй номлогчид, Жүэй Инг Чэн Тайвань дахь сүмийн гишүүд газар газрын гишүүн номлогчдын адил сайн мэдээ болон судруудаас ирдэг баяр баясгаланг хуваалцахаар эрэлхийлдэг. Судрууд ширээн дээр байна; хуйлаастай бичгүүдийг агуулсан өндөр цэнхэр шүүгээн дотор Тайваний Тайпэй Ариун сүмийн зураг байна.

© IRI, Жүэй Инг Чэний зөвшөөрлөөр нийтлэв

Леменчүүд сарнай лугаа адил цэцэглэн хөгжих болно, Хоселито Жезүз Асэвэдо Гарсия. Энэхүү дүр зураг испаниар ярьдаг хүмүүсийн дундах номлолын ажлын сүнсийг харуулж байна. Хүмүүс өдөр тутмынхаа ажил үүргийг гүйцэтгэхээр явж байхад хоёр номлогч сайн мэдээг заахаар бэлтгэдэг. Жижигхэн байшингууд болон нутгийн амьтдын дунд байрласан Перугийн Лима Ариун сүм сүмийн өсөлт хөгжилтийг төлөөлдөг.

Сүмийн Түүхийн Музейн зөвшөөрлөөр нийтлэв

Сиерра Леон дахь хожмын үеийн гэгээнтэн номлогчид, Эмил Вилсон. Сиерра Леонд анхны номлол 2007 оны 7-р сарын 1-нд Фрийтаунд зохион байгуулагджээ. Фрийтаун 2012 оны арванхоёрдугаар сарын 2-нд сүмийн 3000 дахь гадас болов.

Сүмийн Түүхийн Музейн зөвшөөрлөөр нийтлэв