Сүмийн эргэн тойронд
Монголд сүм байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэжээ
2013 оны 4-р сарын 15-ны даваа гарагт Монгол улсад Сүм байгуулагдсаны 20 жилийн ойн байрыг тэмдэглэхээр 300 гаруй сүмийн гишүүн Улаанбаатар хотын Зайсан толгойд цугларчээ. Гишүүд 1993 онд Монгол оронд сайн мэдээ түгээхээр онцгойлон адисалсан Нийл А.Максвеллийн адислалыг бичсэн бичлэгийг сонсож (1926–2004) мөн 50 гишүүнтэй найрал дуучид дуу дуулав.
1993 онд Ахлагч Максвеллтэй хамт Монголд ирсэн Азийн бүсийн Ерөнхийлөгчийн Зөвлөлийн гишүүн асан Ахлагч Тай Квок Еэн хэрхэн “Талбайн энэ хэсэгт Их Эзэний гар зогсолтгүйгээр хөдөлж байсныг” анзаарч харжээ.
Уг долоо хоногийн турш ойн баярт зориулсан олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулагджээ. 200 эргэж ирсэн номлогч номлолын цугларалтад оролцсан байна. Монголын бараг 10 гишүүн тутмын нэг нь буюу 1000 гаруй гишүүн бүрэн цагийн номлогчоор үйлчилжээ. Баасан гарагийн үдэш Монгол орон даяар баптисмын цуглаан болж нийт 24 хүн баптисм хүртсэн байна. Залуу Эмэгтэйчүүдийн Ерөнхий Ерөнхийлөгчийн Зөвлөлөөс саяхан чөлөөлөгдсөн Мэри Н.Күк эгч Залуу Эмэгтэйчүүдийн галын дэргэдэх ярилцлага дээр үг хэлсэн. Мөн гэр бүлийн түүхийн нээлттэй хаалганы өдөрлөгөөр Гэр бүлийн мод (Family Tree) шинэ төслийн зааврыг танилцуулсан видео бичлэгийг үзүүлжээ. Урлаг соёлын үйл ажиллагаа нь Монголын баялаг түүх болон Сүмийн олон гишүүдийн авъяас билгийг багтаан харуулсан байна.
Гайти дахь хожмын үеийн гэгээнтнүүд ойн баярыг тэмдэглэв
2013 оны 5-р сарын 1-нд Гайтийн сүмийн гишүүд орон даяар зохиогдсон Help Plant Trees мод тарих том хэмжээний төсөлд оролцжээ. Төслийн эхний өдөр болон дараа дараагийн өдрүүдэд олон тооны зулзаган модыг суулгав. Төсөл дуусах үед нимбэг, жүрж, далдуу, папая, царс зэрэг 400000 гаруй шинэ мод Гайтид ургах болно.
Гайтид болсон газар хөдлөлтөөс сэргээн босгох үйл ажиллагааг дэмжихэд зориулж Сүм тэрхүү моднуудыг худалдан авсан байна. Уг төсөл нь энэ арлын орон дахь сүмийн 30 жилийн ойг тохиолдуулан сүмийн гишүүдэд үйлчлэх боломжийг олгожээ. Гучин жилийн өмнө тухайн үед Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн байсан Ерөнхийлөгч Томас С.Монсон Гайтид зочилж, сэргээгдсэн сайн мэдээг номлохын төлөө уг газар нутгийг онцгойлон адисалсан юм.
Арванхоёр Чуулгын Ахлагч Нийл А.Андэрсэн ойн баярын үеэр Гайтид байж энэ улсад сүмийн эхлэлийг тавьсан түүхэн дурсгалын пайзыг олонд таниулах үйл ажиллагааг тэргүүлжээ.
Feeding America-д сүмээс 453592 кг хоол хүнсийг хандивлажээ
2013 оны 5-р сард Сүм хожмын үеийн гэгээнтнүүдийн энэрлийн үйл ажиллагааны хүрээнд хүмүүнлэгийн ажлаар Feeding America буюу Америкийн Нэгдсэн Улс дахь өлсгөлөнтэй тэмцэх ашгийн бус хамгийн том байгууллагад 400000 кг гаруй хоол хүнс хандивлажээ. Уг хандив нь лаазалсан жимс, ногоо, шош зэргээс бүрдэж байсан ба энэ нь янз бүрийн олон нийтийн хүнсний агуулах болон түр хоргодох байруудаар дамжуулан Америкийн Нэгдсэн Улс дахь гачигдалтай гэр бүлүүдэд тараагдсан байна.
Feeding America-ийн ерөнхийлөгч, гүйцэтгэх ерөнхий захирал Боб Айкен хэлэхдээ уг хандив нь ойролцоогоор 625000 хоолоор хангана гэжээ.