10-р сарын Чуулганы тэмдэглэл
Ерөнхий чуулганы санаанууд
Энэхүү өгүүллийн зохиогч АНУ-ын Вашингтонд амьдардаг.
“Хэн оройн хоолонд ирэхийг таана уу?”
Манай гэр бүл ерөнхий чуулган эхлэхээс 15 хоногийн өмнө “Хэн оройн хоолонд ирэхийг таана уу?” гэсэн таавар эхэлснийг мэдэгдэж тэмдэг өлгөдөг. Тэгээд бид сүмийн сэтгүүлүүдийн өмнөх чуулганы дугааруудаас бошиглогчид, үзмэрчид болон илчлэгчдийн хамгийн сүүлийн үеийн зургуудыг нэмдэг.
Бид тэр үдэш оройн хоолонд морилох бошиглогчийн үгийг судалж бэлддэг. Заримдаа би олж мэдсэн цөөн хэдэн зүйлүүдээ төлөөлөөлүүлэн гэрээсээ хэдэн юм олж, тавганд хийдэг. Оройн хоолны үеэр намайг тэдгээр зүйлүүдийн талаарх түүхийг ярихад хүн бүр энэ хэн болохыг таахыг хичээдэг. Бусад үед би өмнөх ерөнхий чуулганы үеэр бошиглогчийн хуваалцсан нэг эсвэл хоёр түүхийг ярьдаг.
Бидний хайрт бошиглогч, төлөөлөгчдийн талаар манай хүүхдүүдийн санаж байгаа тэдгээр зүйлс миний гайхлыг төрүүлдэг. Энэ энгийн тоглоом нь эдгээр агуу хүмүүсийг хайрлах миний хайр болон тэдний талаарх миний мэдлэгийг нэмэгдүүлснийг би мэднэ.
Чуулган дээр хэлсэн үгсийн хуулбар
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Нийл Л.Андэрсэн эхнэр Катигийнхаа хамт манай гадасны чуулганд оролцох үеэр Андэрсэн эгч нэгэн түүхийг бидэнтэй хуваалцсан юм. Тэднийг Францад амьдарч байх үед Андэрсэн эгч чуулган дээр хэлсэн үгсийн хуулбарыг бүх хүүхдүүддээ бүр бага насны хүүхдүүддээ хүртэл хийлгэсэн тухайгаа ярьж билээ. Хууулбарын үнэ маш өндөр байсныг мэдээд тэр мэл гайхсан гэнэ. Тэгтэл “гэр бүл тань бошиглогчдын үгстэй байвал үнэ өртөг нь ямар хамаа байна?” гэсэн бодол санаанд нь зурсхийн орж иржээ.
Энэ түүх надад үнэхээр нөлөөлсөн учир би гэрийнхээ хүн бүрийн тоогоор чуулган дээр хэлсэн үгсийн хуулбарыг хийлгэсэн. Манай охид үнэхээр баярласан шүү. Бид чуулган дээр хэлсэн үгсийг гэр бүлийн үдшийн үеэр болон судар судлахдаа ашигладаг байв. Нэг охин маань чуулган дээр хэлсэн үгсийг уншин, онцгой чухал зүйлсийг тэмдэглэж байхыг харахад надад үнэхээр сайхан байлаа. Саяхан баптисм хүртсэн өөр нэг охин минь чуулган дээр хэлсэн үгсийг надтай хоёулхнаа хамт уншихыг гуйж билээ.
Чуулган дээр хэлсэн үгсээр даалгавар өгдөг байсан нь
Би Нийгмийн Халамжийн Бүлгийн хичээл дээр өмнөх чуулган дээр хэлсэн үгсийг товчлон дүгнэж ирэх даалгаврыг эгч бүрт өгдөг байсан. Зарим эгч нар үгсийг дахин уншдаг байсан бол, бусад нь тэдгээрийг онлайнаас үздэг байв. Хэдэн эгч дараагийн чуулганд илүү сайн бэлтгэгдсэнээ мэдэрсэн тухайгаа ярьсан.