2013
Би Бурханы бүх хүүхдүүдтэй сайн мэдээг хуваалцана
аравдугаар 2013


Хүүхдийн Хэсгийг гэртээ авчрах нь

Би Бурханы бүх хүүхдүүдтэй сайн мэдээг хуваалцана

Чи бусадтай хуваалцахыг хүсмээр тийм сайхан амттай ямар нэг зүйл идэж үзсэн үү? Бошиглогч Лихай нэг удаа маш сайхан амттай жимс идэж байна гэж зүүдэлсэн билээ. Уг жимс “[түүний] сэтгэлийг үлэмж агуу баяраар дүүргэсэн” (1 Нифай 8:12) сайхан амттай байлаа. Лихай гэр бүлээ тэр сайхан амттай жимснээс идээсэй гэж хүссэн.

Лихайн зүүдэлсэн жимс Тэнгэрлэг Эцэгийн хайртай адилхан юм. Лихай гэр бүлээ Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдрээсэй гэж хүссэн. Лихай сайн мэдээг гэрийнхэнтэйгээ хуваалцахыг хүссэн. Учир нь сайн мэдээ тэднийг аз жаргалтай болгоно гэдгийг тэр мэдэж байлаа.

Хүүхдүүд сайн мэдээг бусадтай хуваалцахдаа ихэвчлэн сайн байдаг.

Найман настай Мария Эквадорын гудамжинд номлогчдыг харжээ. Тэр өөрт нь сайн мэдээг зааж болох уу? гэж номлогчдоос асуусан гэнэ. Тэд Мариягийн гэр бүлд заахаар гэрт нь иржээ. Мария гэр бүлээсээ хамгийн түрүүнд баптисм хүртсэн гэнэ. Эцэстээ гэрийнхэн нь бас бүгдээрээ Сүмд нэгдсэнд тэр их баяртай байв.

Найман настай Эрик Хүүхдийн Хэсгийн ариун ёслолын цуглааны танилцуулгыг хараад сэтгэл нь хөдөлсөн гэнэ. Тэр хөршүүдээ урьсан ажээ. Хөршүүд нь иржээ.

Эдгээр хоёр хүүхэд хайрладаг хүмүүстэйгээ ямар нэг чухал зүйлийн тухай хуваалцжээ. Сайн мэдээг хуваалцахад гэрчлэл чинь өсөн нэмэгдэх болно. Чи Лихайтай адил “үлэмж агуу баярыг” мэдрэх болно.

Зүүн талд: Марк Жарманы зураг чимэглэл; баруун талд, зүүн дээд талаас нар зөв: Зураг чимэглэлийг Жим Мадсэн, Жарэд Бэкстранд, Эрик Барсли, Сэлэст Смит