Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлоос заах нь
Бие махбод ба сэтгэл санааны эрүүл мэнд
Зарим өсвөр үеийнхний хувьд бие бялдраа чийрэгжүүлэх зарчмуудыг хэрэгжүүлдэггүй нь найз нөхөдтэй болох, өөртөө итгэх итгэлийг хөгжүүлэхэд том саад тотгор болдог. Түүнээс гадна, бие махбод ба сэтгэл санааны эрүүл мэнд маш чухал боловч, номлолд үйлчлэхээр бэлтгэхийн тулд үүнийг дутуу анхаарч, дулимаг хөгжүүлдэг нь олонтоо тохиолддог. Энэ дугаарын 52–53-р хуудас дээр Далын Ахлагч Адриан Очоа бие махбоддоо анхаарал тавих нь биеийн болон сэтгэл санааны эрүүл мэндийг хэрхэн хамгаалдаг тухай өгүүлжээ. Бид эрүүл саруул, аз жаргалтай байхын тулд дасгал хийж, Мэргэн Ухааны Үгийг сахидаг байхыг тэр бидэнд сануулсан юм (С ба Г 89-ийг үзнэ үү). Бие махбод ба сэтгэл санааны эрүүл мэндийн зарчмуудад суралцаж, тэдгээрийг хэрэгжүүлэхэд та хүүхдүүддээ тусалснаар тэд өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж, ирээдүйн үйлчлэлд бэлтгэх чадвартай болно.
Ахлагч Очоа “Бие махбоддоо анхаарал тавих нь таны оюун ухааныг бас адисалж, Бурханы хүүхэд гэдгээ санаж, өөртөө итгэлтэй, аз жаргалтай байхад тань тусалдаг” хэмээн хэлсэн. Бидний сэтгэл санаа, бие махбодын болон сүнслэг талууд бүгд хоорондоо холбоотой байдаг.”
Өсвөр үеийнхэнд заах зөвлөмжүүд
-
Ахлагч Очоагийн өгүүллийг хамтдаа уншиж, гэр бүлээрээ бие бялдраа чийрэгжүүлэх бодит төлөвлөгөө гаргаж хэрэгжүүл.
-
Өсвөр насны хүүхдүүдтэйгээ хамт Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дээрх “Бие махбод ба сэтгэл санааны эрүүл мэнд” гэсэн хэсгийг унш. Сэтгэл санааны хувьд эрүүл байх гэдэг нь юу гэсэн утгатайг ярилц.
-
“Though Deepening Trials” (Сорилтууд ихсэвч) (Hymns, no. 122) дууллыг хамтдаа дуулж, амилалт нь бидний бие махбодын чухал ач холбогдлын талаар юу заадгийг ярилц.
-
Энэ өгүүлэлд жагсаасан судруудыг судалж, эдгээр нь бие махбод ба сэтгэл санааны эрүүл мэндийн тухай юу зааж байгааг ярилц.
Хүүхдүүдэд заах зөвлөмж
-
Хүүхэддээ ариун сүмийн зургийг үзүүл. Төлөөлөгч Паул бидний бие бол “Ариун Сүнсний сүм” (1 Коринт 6:19) гэж заасан нь юу гэсэн утгатайг болон энэхүү мэдлэг бидэнд бие махбоддоо анхаарал тавихад хэрхэн тусалж болох тухай ярилц.
-
Гэр бүлээрээ амралт чөлөөт цагаа өнгөрүүлэхэд хүүхэд тань оролцож болох амралт, чөлөөт цагийн үр ашигтай үйл ажиллагаануудын жагсаалт хий. Тэгээд эдгээр үйл ажиллагаануудыг гэр бүлийнхээ амьдралын хэсэг хэрхэн болгох төлөвлөгөө гарга.
-
Уур, уйтгар гунигийг ойлгож, зохицуулах арга замуудын тухай ярилц. “Хэрвээ сайхан амьдарч байвал” (Children’s Songbook, 266), “Би Есүстэй адилхан байхыг хичээдэг” (Children’s Songbook, 78), дуунуудыг эсвэл сэтгэл хөдлөл болон зөв сонголт хийх тухай өөр нэг дууг дуул.