Гишүүд Санваарын эрх мэдлийн шугамын мэдээлэл авах хүсэлт илгээж болно
Сүм одоо гишүүдэд үзүүлэх үйлчлэл болгон санваарын эрх мэдлийн шугамын мэдээллийг хүсэлтийнх нь дагуу өгөх боломжтой боллоо. Санваарын эрх мэдлийн шугам нь сүмийн эхэн үе, бүр Аврагчийн томилсон хүнээс эхлэн таны санваараа авсан томилолт хүртэлх дараалал юм.
Далын албатай санваартан нь гишүүний эрх мэдлийн хувийн шугамд орж болох ч Далын албанд зориулсан тусдаа эрх мэдлийн шугам гэж байхгүй. Түүнчлэн бишоп, патриархын албанд томилогдсон ах нарын санваарын эрх мэдлийн шугамыг тэдний дээд пристийн томилолтоор дамжуулан тооцно.
Зөвхөн Мелкизедек санваарын эрх мэдлийн шугамын талаарх мэдээллийг сүмд хүсэлт гарган авч болно. Харин Аароны санваарын шугам боломжгүй. Гишүүд зөвхөн өөрсдийнхөө, хамт амьдардаг хүүхэд эсвэл одоогоор номлолд үйлчилж байгаа залуу номлогчийн Мелкизедек санваарын шугамын мэдээллийг хүссэн хүсэлт гаргаж болно. Эдгээр баримт нь сүмийн албан ёсны бүртгэл биш юм.
Та өөрийн санваарын эрх мэдлийн шугамын мэдээллийг авахыг хүсвэл хүсэлтэндээ өөрийн албан ёсны овог нэр, төрсөн огноо, гишүүнчлэлийн бүртгэлийн дугаар (ариун сүмийн зөвшөөрлийн бичиг дээрээс эсвэл тойргийнхоо бичиг хэргийн ажилтнаас авч болно), өөрийг тань ахлагч эсвэл дээд пристэд томилсон хүний нэр, таны буцах хаяг ба утасны дугаар эсвэл э-мэйл хаягийг багтаасан байна.
Хүсэлтээ дараах хаягаар илгээнэ үү:
Priesthood Line of Authority
Global Service Center
120 North 200 West
Salt Lake City, Utah 84103-1514, USA
Факс: 1-801-240-6816
Утас: 1-800-453-3860, дотуур утасны дугаар 2-3500
Э-мэйл: Э-мэйлийг lineofauthority@ldschurch.org руу сэдэв гэсэн хэсэг дээр “PLA”-тэй хамт илгээ. Хариуд нь та нар бөглөөд, буцааж илгээх шаардлагатай маягт хүлээн авах болно (сэдвийн хэсэгтээ “PLA” агуулсан аливаа зурваст автоматаар хариу очдог).