2013
Есүс нифайчуудын хүүхдүүдийг адисалсан нь
аравдугаар 2013


Бага насны хүүхдүүдэд зориулав

Есүс нифайчуудын хүүхдүүдийг адисалсан нь

Олон хүмүүс Есүсийг тойрон бүчжээ. Тэрээр түүхүүд ярихыг тэд сонсохыг хүсчээ. Тэнгэрийн тухай заахыг тэд Түүнээс хүсч байлаа.

Хүмүүс өвчлөхөд Есүс тэднийг эдгээж байв. Тэр хараагүй хүмүүсийг бас дүлий хүмүүсийг эдгээжээ.

Нэг өдөр хэдэн хүн бага насны хүүхдүүдээ Есүст үзүүлэхээр авчрав. Тэд хүүхдүүддээ адислал өгөхийг Түүнээс хүсчээ. Есүст төвөг удахгүй байхыг шавь нар нь хүмүүсээс хүсэв. Есүс огт завгүй байдаг гэж тэд боджээ.

Харин Есүс тийм их завгүй биш байв. Тэрээр хүүхдүүдийг Өөр рүүгээ ирүүл гэж шавь нартаа хэлэв. Тэнгэрийн хаант улс бол бяцхан хүүхдүүд шиг хүмүүсийнх юм гэж Тэр хэлжээ.

Есүс бүх хүүхдүүдэд хайртай. Чи хэн бэ? гэдэг нь эсвэл ямархуу төрх байдалтай, хаана амьдардаг нь хамаагүй юм. Есүс та нарт хайртай!

Зураг чимэглэлийг Шона Ж. К.Тэнни