2013
Винтер Квортэрст хүлээсэн нь
аравдугаар 2013


Бошиглогчийн мөрөөр

Винтер Квортэрст хүлээсэн нь

Шинэ хот

Бошиглогч Иосеф Смитийг алагдсаны дараа Иллинойн Науву аюултай газар болжээ. Гэгээнтнүүд амьдрах илүү аюулгүй газар олохын тулд гэр орноо орхин зугтаж байлаа. 1846 оны хоёрдугаар сард гэгээнтнүүдийн эхний хэсэг өрнөд нутаг руу хийх аянаа эхэлсэн ч, цаг агаар муудаж, өвчин гарсан нь тэдний аяныг удаашруулжээ. Гэвч тэднийг Айоваг гатлах үед өвөл болохоос өмнө Хадат Уулсаар нэвтрэн гарах нь нэгэнт оройтсон байлаа. Тиймээс сүмийн удирдагчид гэгээнтнүүдийн өвөлжих газрыг сонгосон ажээ. Тэд энэ газрыг Винтэр Квортэрс гэж нэрлэсэн ажээ.

Хамтын хүчээр

Зарим хүмүүс гуалин, дүнз модоор жижигхэн байшингууд барив. Бусад нь майхан болон агуйд амьдарч байв. Гэгээнтнүүд урт удаан, хүйтэн өвлийн туршид баяр баясгалантай байхыг хичээж, бие биедээ тусалж байлаа. Тэд концерт үзэж, дуулан, бүжиглэдэг байв. Тэд гурилын тээрэм, концертын танхим, сагс сүлждэг үйлдвэр барьжээ.

Аянаа үргэлжлүүлсэн нь

Гэгээнтнүүд Винтэр Квортэрст хахир хатуу өвлийг өнгөрүүлжээ. Олон хүн нас барсан байна. Гэвч анхдагчид Их Эзэн тэднийг адисалж, энэ газрыг Сион болгоход тэдэнд тусална гэдэгт итгэлтэй байлаа. Тэгээд сая нэг юм хавар болоход анхдагчдын эхний хэсэг Солт Лэйкийн Хөндийг зорин Винтэр Квортэрсээс хөдөлжээ.

Өнөөдөр та нар Нэбраскийн Винтэр Квортэрсийн үзэсгэлэнт Ариун сүмийг үзэж, анхдагчдын тухай илүү ихийг мэдэхийн тулд Винтэр Квортэрс дахь Мормоны Зам Төвийг үзэж болно.

Винтэр Квортэрс дахь Мормоны Зам Төвийн доторх энэхүү үзмэр нь Айовагийн зам дээрх буудлын багасгасан хувилбар юм. Виллиам Клэйтон “Ирцгээ, Ирцгээ, Гэгээнтнүүд ээ” дууллыг энд бичжээ (Сүмийн дуулал болон хүүхдийн дуунууд, х.2).

Та Мормоны Зам Төвд гэгээнтнүүдийн аян замдаа хэрэглэж явсан эд юмсыг үзэж болно. Сүмийн удирдагчид тэдэнд гурил, хоол амтлагч, цагаан будаа, вандуй, саалийн үнээнүүд авч явах хэрэгтэй гэж хэлдэг байлаа.

Зарим гэгээнтнүүд гуалингаар жижигхэн оромжууд барьж, Винтэр Квортэрст байхдаа тэдгээрт амьдарч байлаа.

Гэгээнтнүүд Миссурийг гаталж байгаа нь, Грант Ромни Клосон © IRI; Жэннифэр Мадди, Вэлдэн К.Андэрсэн нарын авсан гэрэл зургууд

Айовагийн зам

Айова

Науву

Винтэр Квортэрс