2013
Гэр бүлийн үдшийн санаанууд
аравдугаар 2013


Гэр бүлийн үдшийн санаанууд

Энэ дугаарт гэр бүлийн үдшээр ашиглах өгүүлэл, үйл ажиллагаанууд багтсан. Доор хоёр жишээг өгөв.

Миний сайн мэдээг номло удирдамжийг дагадаг номлогч болох нь,” хуудас 46: Миний сайн мэдээг номло удирдамжийг дагадаг номлогчдын таван шинж чанарыг гэр бүлээрээ ярилцаад эдгээр зарчмуудыг хэрэгжүүлэхийг хичээ. Миний сайн мэдээг номло удирдамжийн нэг хэсгийг хамтдаа нэгтгэн дүгнэсний дараа, гэр бүлийн гишүүдийн заримыг сонирхогчид болгож, зарим гишүүдээр нь номлогчийн хичээлүүдээс богинохон хугацаанд заах дадлага хийлгүүлж болно. Та номлолын ажлын сорилт бэрхшээлүүдийн тухай болон Ахлагч Дэвид А.Бэднарын дүрсэлсэн зан чанаруудыг хөгжүүлэх арга замуудын тухай ярилцан, хуваалцаж болно.

“Хүч чадалтай, эрүүл чийрэг, ухаалаг бай,” хуудас 52: Ахлагч Адриан Очоагийн өгүүллийг товчхон дүгнэсний дараа гэр бүлийн гишүүдэд бие бялдраа хөгжүүлэхийн тулд бүгдээрээ хамт байх боломж олгох үйл ажиллагааг төлөвлөхийг хичээ. Та нар спортоор хичээллэж эсвэл явган аялал хийж болно. Үйл ажиллагаагаа гэр бүлийнхээ гишүүдийн нас, чадварт тохируулахад анхаар (жишээ нь, та том хүүхдүүдээсээ үйл ажиллагааг хийхэд нь дүү нартаа туслахыг хүсч болно). Үйл ажиллагааныхаа дараа бие бялдрын идэвхтэй амьдралын хэв маягийн ашиг тусын талаар гэр бүлээрээ ярилц. Та түүнчлэн бие махбоддоо анхаарал тавих талаар амьд бошиглогчдын зөвлөгөөг дагахаар гэр бүлээрээ үргэлжлүүлэн ажиллах арга замуудыг төлөвлөж болно.

Төрөлх хэлээрээ

Лиахона болон сүмийн бусад материалуудыг www.languages.lds.org вэбсайт дээр олон хэл дээр үзэх боломжтой.

Гэрэл зураг чимэглэлийг Крэйг Даймонд