2013
Жэний бэлэг
аравдугаар 2013


Жэн бол Бурханы бэлэг

Энэхүү өгүүллийн зохиогч АНУ-ын Ютад амьдардаг.

Би ахлах сургуульд хоёр дахь жилдээ сурч байхдаа олон удаа буруу сонголт хийсэн. Буруу сонголтууд ноцтой үр дагаврууд болон аз жаргалгүй байдал руу хөтөлсөн учраас би өөрчлөлт гаргахын тулд зуны амралтаа ашиглахаар шийдэж билээ. Сургууль дахин эхлэхэд намайг хуучин замд буцаан оруулахаар хүлээж байсан муу нөлөөтэй найз нөхдөөс зайлсхийхийн тулд би үдийн хоолоо угаалгын өрөөний сандал дээр эсвэл хоосон танхимд иддэг болов.

Би ингэхдээ огт ганцаарддаггүй байв.

Тэгтэл Бурхан надад нэг бэлэг өглөө. Энэ бэлэг нь Жэнийг надад илгээсэн явдал юм. Жэн намайг алдаа гаргасны төлөө хэзээ ч шүүдэггүй, харин намайг зөв гэдгийг нь мэддэг зүйлсээ хийхэд урамшуулан дэмждэг байв. Түүнийг сургууль дээр байгаа гэдгийг мэдэх нь надад судруудаа байнга уншиж, гэрчлэлээ хөгжүүлэхэд тусалдаг байв. Би сургууль төгсөх үедээ өөрчлөгдөнө гэж амласандаа хүрснээ өөртөө харуулсан юм.

Би заримдаа хэрэв Жэн надад туслаагүй бол би өнөөдөр хаана байх байсан бол гэж боддог. Би түүнгүйгээр зарчмуудынхаа дагуу үргэлжлүүлэн амьдарч чадах байсан болов уу? Аз болоход, тэр миний дэргэд байж, бүх зүрх сэтгэлээрээ надад туслахад ямагт бэлэн байсан бөгөөд ийнхүү туслах хүсэлтэй байсан учраас би дээрх асуултын хариуг хэзээ ч мэдээгүй юм.