Судрын ТҮҮХ
Залуу Алма наманчилсан нь
Чи энэ түүхийн талаар Мозая 27-оос уншиж болно.
Алма бошиглогчийн хүү байв. Түүнийг аавынх нь нэрээр нэрлэсэн бөгөөд тэр аавынхаа заасан зүйлд итгээгүй. Тэр хүмүүст Сүм үнэн биш гэж хэлсэн.
Нэгэн өдөр Алмад тэнгэр элч үзэгдэв. Тэнгэр элч Алмад наманчил гэж хэлжээ.
Гурван өдрийн турш Алма нойрсож буй мэт байлаа. Тэр муу сонголтуудынхаа талаар бодов.
Тэгээд Алма өршөөл гуйн залбирав. Тэр өршөөгдсөн! Тэр Есүс Христийн хайрыг мэдэрчээ. Алма сэрээд, Есүс хэрхэн түүнийг аварсан тухай бусдад заав.
Би буруу сонголт хийсэн үедээ наманчилж чадна. Есүс үргэлж надад туслах болно. ●