Ирээд, Намайг дага: Мормоны Ном
Бид хуурамч сургаалуудыг хэрхэн сөрөн зогсож чадах вэ?
7-р сарын 6–12
Корихор Христийг эсэргүүцэгч байсан ба “Христийн ирэлтийн талаар бошиглогчдоор яригдсан бошиглолуудын эсрэг” номлодог байв (Алма 30:6). Тэр өөр худал хуурмагийг зааж, “олны зүрх сэтгэлийг” дагуулан удирдсан (Алма 30:18).
Энэ явдал 2000 гаруй жилийн өмнө болсон ч өнөөдөр олон хүн үүнтэй төстэй зүйлсийг номлож байна. Бид өнөөгийн хуурамч сургаалуудаас өөрсдийгөө хамгаалахын тулд юу хийж чадах вэ?
Бид өөрсдийн гэсэн гэрчлэлтэй болж чадна
Корихор хүмүүст “Христ байх нь үгүй” мөн “цагаатгал боломжгүй” гэж зааж сургасан бөгөөд Бурхан байдгийг үгүйсгэсэн (Алма 30:12, 17, 28-ыг үзнэ үү).
Бид Бурхан, Есүс Христ хоёр амьд гэдгийг хэрхэн мэдэх вэ? Тэдний талаарх гэрчлэлийг тань хүчирхэгжүүлсэн ямар судар болон хувийн туршлага байдаг вэ?
Бид илчлэлтэд найдаж чадна
Корихор бошиглолын болон илчлэлтийн сүнсийг үгүйсгэсэн. Тэр хүмүүст “нэг ч хүн ирэх түүний тухай юуг ч мэдэж чадахгүй,” “та нар харахгүй байгаа тэр зүйлийг мэдэж чадахгүй” гэж итгүүлэхийг оролдсон юм (Алма 30:13, 15).
Бид бошиглогч, төлөөлөгчид энэ цаг үед маань зориулан Бурханы үгийг хүлээн авна гэдэгт найддаг. Бошиглогчийг дагах нь хуурамч сургаалаас таныг хэрхэн хамгаалдаг вэ?
Үнэн бол үнэн гэдгийг бид санаж чадна
Корихор хүмүүст тэд юу үнэн болохыг мэдэх боломжгүй гэж хэлсэн (Aлма 30:24-ийг үзнэ үү), харин ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Зарим зүйл зүгээр л үнэн байдаг. …
… Бурханы тогтоосон хуулиудад үнэн үндэслэгддэг. … Бид итгэх эсэхээс үл хамааран мөнхийн хуулиуд бидний амьдралд байдаг бөгөөд үйлчилдэг” хэмээн заасан (“The Love and Laws of God” [Brigham Young University devotional, Sept. 17, 2019], speeches.byu.edu). Бид Бурханы үнэнүүдийг яаж олж мэдэх вэ? Тэдгээр нь амьдралыг маань хэрхэн адисалдаг вэ?