Ирээд, Намайг дага: Мормоны Ном
Алма яагаад Мосегийн болон хүрэл могойн түүхийг хуваалцсан бэ?
7-р сарын 13–19
Алмаг Бурханы үгийг үртэй харьцуулан ярьсны дараа (Алма 32:28–43-ыг үзнэ үү) хүмүүс тэрхүү үрийг хэрхэн тарих талаар асуусан. Алма Тооллого номын 21-р бүлгээс Мосегийн болон хүрэл могойн түүхийг итгэлээр үйлдэхийн жишээ болгон хуваалцжээ (Алма 33:19–23-ыг үзнэ үү).
Христийн бэлгэ тэмдэг
Бэлгэ тэмдэг нь хүн эсвэл эд зүйлийг төлөөлдөг буюу зөгнөдөг ямар нэгэн зүйл юм. Израилчууд хорт могойд хатгуулахад Мосе Христийн бэлгэ тэмдэг болгон хүрэл могойг хийж дээш өргөсөн. Есүс Христэд итгэх итгэлээрээ үйлддэг бүх хүн сүнслэгээр эдгэрдгийн адил итгэлээр үйлдэж, хүрэл могой руу харсан бүх хүн эдгэрсэн билээ.
Зарим хүн зүрх сэтгэлээ хатууруулсан
Зүгээр л харах хэрэгтэй байтал зарим хүн зүрх сэтгэлээ хатууруулж, харахаас татгалзсан тул хорт могойд хатгуулсныхаа улмаас нас барсан. Тэд яагаад хараагүй вэ? (Алма 33:20-ийг үзнэ үү). Энэ нь итгэл болон итгэлгүй байдлын талаар бидэнд юу зааж байна вэ?
Та эдгээгдэх үү?
Зүгээр л харах зэрэг ямар нэгэн зүйл хийгээд эдгэрэх бол та түүнийг хийхгүй гэж үү? Алма энэ асуултыг тавьж, биднийг Аврагчид итгэснээр Түүн рүү харахад урьсан (Алма 33:21–22-ыг үзнэ үү).