2020
Игнатиус ба Адэлэйд Байду
2020 оны 7-р сар


Итгэлийн хөрөг

Игнатиус ба Адэлэйд Байду

Ганын Аккра

Baidoo family reading scriptures together

Игнатиус, Адэлэйд хоёр Сүмийн унших, бичих чадварын хөтөлбөр болоод сайн мэдээнээс суралцах гэр оронд төвлөрсөн үйл явц гадасны гишүүдийг нь болон гэр бүлийг нь хэрхэн адисалж байгааг гэрчилсэн юм.

Кристина Смит, зурагчин

Игнатиус:

Би гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүний хувьд сайн мэдээний унших, бичих хөтөлбөрт оролцсон. Ангид нь сууснаар энэ нь зөвхөн уншиж, бичиж чаддаггүй хүмүүст биш, харин Есүс Христийн сургаалыг илүү сайн ойлгохыг хүссэн хүн бүрд зориулагдсан болохыг олж мэдсэн.

Адэлэйд:

Сайн мэдээний унших, бичих чадварын анги манай тойргийн олон эгчид тусалсан. Нэг эгч уншиж, бичиж чадахгүй, хүүхдүүддээ гэрийн даалгавраа хийхэд нь туслах боломжгүйгээсээ болж өөртөө сэтгэл дундуур байдаг байсан. Тэр энэ ангид сууж, одоо уншиж, бас тусалж чаддаг болсондоо их баяртай байгаа. Би түүнийг харах бүрдээ “Энэ сайн мэдээ үнэхээр үнэн. Энэ нь хүмүүсийн амьдралыг өөрчилж, адисалдаг” гэж хэлдэг юм.

Игнатиус:

Ирээд, Намайг дага болон сайн мэдээнээс суралцах гэр оронд төвлөрсөн үйл явц нь гэр бүлүүдэд судрыг хамтдаа уншиж, бие биенээсээ суралцахад мөн туслах болно.

Мормоны Ном бол манай шашны тулгуур чулуу. Энд Африкт бид бүгдээрээ Библиэс суралцаж өссөн боловч олон хүн Мормоны Номд энгийн бөгөөд эрхэм үнэнүүд байдгийг мэддэггүй. Бид сайн мэдээний унших, бичих хөтөлбөр болон сайн мэдээнээс суралцах гэр оронд төвлөрсөн үйл явцын хүрээнд Мормоны Номыг судлахдаа, Ирээд, Намайг дага гарын авлагыг ашигласнаар энэ амьдралд өсөж хөгжихөд маань хэрэгтэй бүхий л мэдээллийг сурч мэдэж, ойлгож авна.

Адэлэйд:

Ерөнхий чуулган дээр сайн мэдээнээс суралцах гэр оронд төвлөрсөн үйл явцыг зарлаж танилцуулахад би тойргийн зарим гишүүнийхээ талаар бодож, жаахан санаа зовнисон. Тэд үүнийг яаж хийх билээ? гэж би бодсон. Би гишүүдийг энэ илчлэлтийг дагаасай гэж залбирсан. Хэрэв тэд бошиглогчийн хэлснийг дагавал энэ нь тэдний гэр оронд тусална гэдгийг би мэднэ.

Манай гэр бүлийн хувьд, бид бүх чадлаараа хичээж, бүгдийг хийдэг. Хүн бүр оролцдог. Мормоны Номыг хамтдаа унших үед хүүхдүүд маань бие биедээ хэрхэн тусалж байгааг харахдаа би их баяртай байдаг. Тэд Мормоны Номд дуртай. Бид хамтдаа уншиж судлан, гэрчлэлээ хуваалцаж, цагийг сайхан өнгөрүүлдэг.

Игнатиус:

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Өргөмжлөл гэр бүлийнх”1 гэж хэлсэн. Би эхнэр, хүүхдүүддээ хайртай. Би тэдэнтэй болон Тэнгэрлэг Эцэгтэй үүрд хамт баймаар байгаа тул бид бие биедээ туслах хэрэгтэй.

Адэлэйд:

Халамжийн нийгэмлэгийн эгч нар бас нэг нэгэндээ тусалдаг. Бид хамт цуглахаараа “Энэ эгчид би хэрэгтэй” эсвэл “Надад тэр хэрэгтэй” гэсэн бодолтойгоор нэг нэгнийхээ хажууд сууж, сурч буй зүйлээ уншиж, ойлгож, хуваалцахад нь бие биедээ тусалдаг юм. Бид “Аврагч энд байсан бол юу хийх байсан бэ?” гэж бодохыг хамаг чадлаараа хичээж байгаа.

Игнатиус:

Сайн мэдээний унших, бичих хөтөлбөрийн нэг тал нь суралцагчдаас сайн мэдээнээс суралцах болон судар судлах үйл явцаа сайжруулахын тулд хийх зүйлээ зурахыг хүсдэг. Нэг хүний зурсан зурагт нэгэн гэр бүлийг ширээ тойрон сууж, урдаа судар тавиад, сайн мэдээний талаар ярилцаж байгаагаар дүрсэлсэн байсан нь миний сэтгэлийг үнэхээр их хөдөлгөсөн. Сайн мэдээний унших, бичих чадвар нь зөвхөн унших, бичих тухай биш юм. Зураг ч бас суралцахад маань тусалж чадна. Хэдийгээр бид өөрсдийгөө бүх зүйлийг мэддэг гэж бодож байгаа ч үргэлж сайн мэдээний талаар илүү ихийг сурч мэдэн, Их Эзэн Есүс Христийн талаарх гэрчлэлээ нэмэгдүүлж чадна.

Сул дорой нь хүчирхэг болж болохын тулд хүчтэй нэгэн нь сул доройг өөртэйгөө хамт авч яваг гэж сударт хэлдэг (Сургаал ба Гэрээ 84:106-г үзнэ үү). Хэрэв зарим хүн өөрсдийгөө сайн мэдээнд сул дорой гэж бодож байвал бид тэдэнд, нэг нэгээр нь тохинуулж, тэднийг урам зоригтой болоход тусална. Гишүүдийг дэмжиж, туслахад тохинуулал маш их хэрэг болно.

Эшлэл

  1. Рассэлл M.Нэлсон, “Ирээд, Намайг дага,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 109.

Baidoo children reading scriptures

Сайн мэдээнээс суралцах гэр оронд төвлөрсөн үйл явц Байдугийнхны хөвгүүд болох Жэйдэн, Хюбэрт хоёрын гэрчлэлийг хүчирхэгжүүлжээ. Тэд ихэнхдээ гэр бүлийн сайн мэдээний ярилцлагаа удирдан явуулдаг.

Baidoo family singing hymns

Гэр бүлээрээ дуулал дуулах нь гэр бүлийн үдэшт Сүнсийг авчрахад тусалдаг.

Baidoo family praying

Гэр бүлийн тогтмол залбирал Байдугийнхны гэр орныг итгэл болон хайраар дүүрэн газар болгосон юм.

Little girl praying

Игнатиа залбирлын ач холбогдлын талаар эцэг эх, ах нараасаа сурч мэджээ.

Children washing dishes

Гэрийнхээ ажилд болон сайн мэдээнээс суралцах үйл явцад туслах нь Байдугийн гэр бүлийн ах дүүсийн харилцааг адисалдаг.

Mother hugging son

Сайн мэдээнээс суралцаж, гэр бүлдээ үйлчилснээр Байдугийнхны нэг нэгнээ хайрлах хайр бэхжиж, олон талаараа адислагджээ.

Couple praying together

Эхнэр нөхрийн хувьд залбирах нь Игнатиус, Адэлэйд хоёрт хүүхдүүдээ бошиглогч, төлөөлөгчдийн заасан арга замаар удирдан хөтлөхөд тусалдаг.