Сайн байна уу, Аргентинаас мэндчилж байна!
Сайн уу? Биднийг Марго, Паоло гэдэг.
Бидэнтэй хамт Аргентинаар аялна уу!
Аргентин нь Өмнөд Америкт оршдог улс бөгөөд 2000 бээрээс (3219 км) илүү урт газар нутагтай. Хойд хэсэгтээ зуны улиралд их халуун. Өмнөд хэсэг нь жил тойрон хөлдүү мөсөөр бүрхэгдсэн байдаг.
Импанадас бол Аргентины алдартай хоол юм. Энэ нь нарийн боовны гуриланд ороосон үхрийн мах, эрдэнэ шиш юм уу жимс байдаг. Янзтай!
Аргентинд ковбойчуудыг гаучос гэж нэрлэдэг. Тэд үхэр, адуу малладаг.
Олон хүн задгай захаас хоол хүнсээ худалдан авдаг. Энэ хүү аавдаа сандиа буюу шийгуа авч явахад нь тусалж байна.
Энэ охин Аргентины Кордоба ариун сүмийг онцгойлон адислагдсан өдөр тэнд очжээ. Удахгүй Аргентин гурван ариун сүмтэй болно!
Аргентинд ягуар, аварга тас шувуу, оцон шувуу гээд олон сонирхолтой амьтан амьдардаг.
Ушуаиа бол дэлхийн өмнөд туйлтай хамгийн ойрхон оршдог хотуудын нэг юм. Тэр хотод гурван тойрог бий.
Зарим аргентин найзтай минь танилцана уу!
Ерөнхийлөгч Нэлсоныг хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан зорилгууд бүхий шинэ хөтөлбөрийг танилцуулах үед би гүйх, сайн найз байх, илүү сайн залбирдаг болох гэсэн зорилго тавьсан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлбэл Тэнгэрлэг Эцэг надад тусална гэдгийг мэднэ гэсэн гэрчлэлээ би ариун ёслол дээр хэлсэн.
Гонзало Л., 7 настай, Аргентины Буэнос Айрес хот
Бид судар уншихдаа, Есүс Христийн тухай болон Тэр биднийг хэрхэн хайрладгийг сурч мэддэг. Энэ нь намайг аз жаргалтай байхад тусалдаг. Тэр надад хайртайг би мэднэ.
Эмма Л., 5 настай, Аргентин, Буэнос Айрес хот
Та Аргентинаас ирсэн үү? Бидэнд захидал бичээрэй! Бид таны хариуг хүлээж байна.
Аргентинаар бидэнтэй хамт аялсанд баярлалаа! Дараа дахин уулзацгаая!