2020
Цаг заваа үр дүнтэй ашиглах нь
2020 оны 7-р сар


Гэр бүлийн үдшийн үзүүлэнт хичээл

Цаг заваа үр дүнтэй ашиглах нь

Их Эзэнийг нэгдүгээрт тавивал бүх зүйл байр байрандаа орох болно.

Making Good Use of Your Time

Зураг чимэглэлийг Дэвид Хаббэн

Та нар өдөрт хэчнээн өөр төрлийн үйл ажиллагаануудад анхаарлаа хандуулах хэрэгтэй байдаг вэ? Бид бүгдэд зарцуулах яг ижил 24 цаг байдаг бөгөөд харин тэр цагаа хэрхэн ашиглах нь хамгийн чухал юм.

Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “Бидний хийж болох сайн зүйлсийн тоо тэдгээрийг хийх цагийн боломжоос хавьгүй их байдаг. Иймээс бид зарим онцгой сайн зүйлд тэргүүн зэргийн анхаарал тавих шаардлагатай болдог. … Илүү сайн эсвэл хамгийн сайн сонголтуудыг сонгохын тулд зарим сайн сонголтыг алгасах хэрэгтэй”1 гэж хэлсэн.

Энэ үйл ажиллагаагаар, бид Их Эзэний ажлыг эн тэргүүнд тавьснаар юу тохиолддог болохыг харуулна.

1. Цагаа бүрэн ашиглах

Цаг заваа зарцуулж болох их олон сайн сайхан үйл ажиллагаа байдаг. Өдөр бүр цаг заваа зарцуулан хийдэг зарим зүйлээ хуваалцахыг гэр бүлээсээ хүс.

Шилэн сав цагийг төлөөлж байгааг тайлбарлан хэл. Чулуу болон элс нь бидний цагаа зарцуулж болох өөр өөр зүйлийг төлөөлдөг. Том чулуунууд нь Их Эзэний биднээс эн тэргүүнд тавихыг хүссэн зүйлс буюу судраас судлах, үйлчлэл, ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил, сүмд очих зэргийг, харин элс нь гэрийн даалгавраа хийх, цагийг найзуудтайгаа хамт өнгөрүүлэх гэх мэт өөр сайхан үйл ажиллагаануудыг төлөөлдөг.

2. Эмх журамгүй байдлыг чухалчлах

Шилэн саванд эхлээд бүх элсийг хийж, дараа нь том чулуунуудыг дээр нь тавь. Эхлээд элс хийхээр бүх том чулуу багтахгүй байгаа нь бид бусад үйл ажиллагааг Тэнгэрлэг Эцэгийн бидэнд хийхийг зарлигласан зүйлсээс илүү чухалчлах юм бол хамгийн чухал зүйлсийг хийх цаг бидэнд олдохгүйтэй ижил юм.

3. Ач холбогдлоор нь эрэмбэлэх

Есүс Христ “Энэ дэлхийн зүйлүүдийг бүү эрэлхийл, харин та нар юуны түрүүнд Бурханы хаант улсыг байгуулахыг, түүнчлэн түүний зөв шударга ёсыг үндэслэн бий болгохыг эрэлхийл” хэмээн зарлигласан (Иосеф Смитийн Орчуулга, Матай 6:38 [Матай 6:33, зүүлт тайлбар a]). Бурханы хаант улсыг хамгийн түрүүнд эрэлхийлснээр цаг заваа хэрхэн чухал зүйлд зарцуулж болохыг ярилц.

Шилээ султгаад, яг ижил зүйлсийг дотор нь хий. Танай дүү нар туслахыг хүсэж байж магадгүй тул тэдэнд шилэн саванд эхлээд том чулуунуудыг хийх боломж олго. Тэгээд элс нэмэхдээ, энэ нь хэрхэн том чулуунуудын зай завсраар орж, бүгд багтаж байгааг ажигла.

Гэр бүлийнхнээсээ ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Хэрэв та нар Их Эзэнд өөрийнхөө цагаас илүү их хэсгийг өгөөмрөөр тогтмол өгвөл Тэр үлдэгдлийг нь үржүүлж өгөх болно”2 гэсэн амлалтын талаар юу гэж бодож байгааг асуу.

Их Эзэнийг нэгдүгээрт тавих

Бид Бурханы тааллыг эн тэргүүнд эрэлхийлбэл, Тэрээр бидэнд бусад шаардлагатай, урам зориг өгдөг зүйлийг хийх хангалттай цаг завтай болоход тусалдаг. Тиймээс танд гэрийн даалгавраа хийж дуусгах, авьяас чадвараа хөгжүүлэх эсвэл нойроо бүрэн авахад хэцүү байгаа бол Их Эзэнээс төлөвлөгөөнийх нь дагуу цаг заваа чухал зүйлд зарцуулахын тулд юу хийхээ асуу. Их Эзэний ажил болон Түүнтэй харилцах харилцаагаа өдөр бүр нэгдүгээрт тавих зорилгыг гэр бүлээрээ тавь.

Эшлэлүүд

  1. Dallin H. Oaks, “Good, Better, Best,” Liahona, Nov. 2007, 104, 107.

  2. Рассэлл М.Нэлсон, “Жинхэнэ мянган жилийнхэн мэт зогс,” Лиахона, 2016 оны аравдугаар сар, 51.