“Би хараагүй атлаа яаж итгэх вэ?,” Лиахона, 2023 оны 7-р сар.
Ирээд, Намайг дага
Би хараагүй атлаа яаж итгэх вэ?
Есүс Христийн төлөөлөгчдийн нэг Томас Христийг махан биеэр нь харах хүртлээ Түүнийг амилсан гэдэгт итгэхгүй байлаа (Иохан 20:25-ыг үзнэ үү). Эцэст нь Томасыг амилсан Аврагчийг харах үед Аврагч түүнд хандан, “Чи намайг харсан учраас итгэв үү? Хараагүй атлаа итгэсэн хүмүүс нь ерөөлтэй еэ” (Иохан 20:29) гэж хэлсэн.
Бид “итгэлгүй бус, харин итгэлтэй бай” гэсэн Есүс Христийн урилгыг хэрхэн дагаж чадах вэ? (Иохан 20:27).
Итгэл, гэрчлэлийг хүчирхэгжүүлэх арга зам
Судраас судал. “Тиймээс итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирдэг” (Ром 10:17).
Сайн мэдээний дагуу амьдар. “Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсвэл тэрээр энэ сургаал Бурханаас уу эсвэл Би Өөрөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ” (Иохан 7:17).
Ариун Сүнсээр дамжуулан илчлэлт эрэлхийл. “Хамгийн чухал үнэнийг зөвхөн Бурханаас ирэх илчлэлтээр бататгах боломжтой. Үүнд хүмүүн бидний ямар ч тайлбар эсвэл биеийн мэдрэхүйг ашиглах нь хангалтгүй” (Хэнри Б.Айринг, “Таны хамтрагч Ариун Сүнс,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган).