2023
Сайн мэдээгээр амьдарч, үүнийг хуваалцах
2023 оны 7-р сар


“Сайн мэдээгээр амьдарч, үүнийг хуваалцах,” Лиахона, 2023 оны 7-р сар.

Эцэг эхчүүдэд зориулав

Сайн мэдээгээр амьдарч, үүнийг хуваалцах

Судраас хамтдаа суралцаж буй залуу эмэгтэй

Хүндэт эцэг эхчүүд ээ,

Сайн мэдээний төлөө Бурханд талархлаа илэрхийлэх хоёр арга байдаг нь сайн мэдээний дагуу амьдрах ба үүнийг хуваалцах явдал юм. Энэ дугаарын нийтлэлүүд Есүс Христэд итгэх итгэлийг хүчирхэгжүүлэх, чухал өөрчлөлтүүд гаргах, Түүний үнэнийг дэлхий дахинд түгээх замаар Есүс Христийн сайн мэдээг өөрсдийн амьдралын томоохон хэсэг болгоход төвлөрсөн. Аврагчийн сургаалаас суралцаж, сургаалын дагуу амьдран, захиасыг нь үг, үйлдлээрээ хуваалцдаг хүмүүсийг баяр баясгалан хүлээж байдаг.

Сайн мэдээний хэлэлцүүлэг

Гэрчлэлээр дамжуулан сайн мэдээг хуваалцах

Гэр бүлийнхээ гишүүн бүрийг судрын нэг дуртай зарчим дээрээ товчхон гэрчлэл хуваалцахад урь. 4-р хуудаснаас ахлагч Квинтин Л.Күкийн номлолын ажлын талаарх эшлэлийг хуваалц. Сая өөрийн хуваалцсан сайн мэдээний зарчмуудын талаар бод. Энэ зарчмуудыг хуваалцаж болох хүн бидэнд бий юу? гэж асуугаарай.

Есүс Христэд илүү ойр байгаагаа мэдрэх

Хүүхдүүдээсээ Есүс Христтэй хамгийн ойр байгаагаа мэдрэх үед нь асуу. Тэдний хариултыг жагсаан бич. Итгэлийг хөгжүүлэх тухай ахлагч Патрисио М.Жиуффрагийн таван үйл ажиллагааг тайлбарла (42-43-р хуудас-ыг үзнэ үү). Эдгээр үйл ажиллагаанаас танай гэрт өөрчлөлт авчрах боломжтой гэж үзэж байгаа аль нэг үйл ажиллагааг явуулах талаар гэр бүлээрээ хэлэлц. Энэ сард сонгосон үйл ажиллагаандаа анхаарал хандуулах төлөвлөгөөг хамтдаа гарга.

Өөрчлөлт сүнслэгээр өсөж хөгжихөд хүргэдэг

Төлөвлөсөн болон төлөвлөөгүй гэнэтийн өөрчлөлт нь мөнх бус амьдрал дахь бидний туулах зүйлсийн нэг хэсэг юм. Бидний амьдралд тохиолддог өөр өөр өөрчлөлтүүдийн талаарх ахлагч Сиро Шмайлын нийтлэлийг 30-р хуудаснаас уншаарай. Тэдгээр өөрчлөлт нь Аврагчтай илүү адил болоход бидэнд хэрхэн тусалж чадах вэ?

Ирээд, Намайг дага Гэр бүлээрээ хөгжилдөх

Бурхан бүх хүүхдэдээ хайртай

Үйлс 10

“Бурхан бол нүүр тал хардаггүй бөгөөд Түүнээс эмээгч, зөвийг үйлдэгч алив үндэстний хүн Түүнд таалагддаг” (Үйлс 10:34–35).

Ерөнхий эрх мэдэлтнүүд өөр өөр нутгаас гаралтай. Бараг хагас нь Америкийн Нэгдсэн Улсаас гаралтай. Бусад нь Төв ба Өмнөд Америк, Ази, Африк, Номхон далайн улс орнууд, Мексик, Канадаас гаралтай байдаг.

  • Та Европт төрсөн төлөөлөгчийг нэрлэж чадах уу?

  • Та Өмнөд Америкаас гаралтай төлөөлөгчийг нэрлэж чадах уу?

  • Та эцэг эх нь Швед, Финландаас ирсэн төлөөлөгчийг нэрлэж чадах уу?

  • Та гэр бүл нь Хятадаас гаралтай төлөөлөгчийг нэрлэж чадах уу?

Бид өөр өөр газраас ирсэн байж болох ч Бурхан бидэнд бүгдэд маань хайртай.

Ярилцлага: Бид ямар талаараа бусадтай адил эсвэл тэднээс ялгаатай байж болох вэ? Бурхан бидний гаднах төрхөөс эсвэл хаанаас ирснээс маань хамаарч хайрладаг уу? Үйлс 10-аас Петр, Корнел хоёрын түүхийг унш. Тэд бусдыг шүүх талаар юу ойлгож авсан бэ? Их Эзэнд ямар ямар зан чанар чухал вэ?