2023
Бурхан намайг ажлыг нь хийхэд хэрхэн чиглүүлдэг вэ?
2023 оны 7-р сар


“Бурхан намайг ажлыг нь хийхэд хэрхэн чиглүүлдэг вэ?,” Лиахона, 2023 оны 7-р сар.

Ирээд, Намайг дага

Үйлс 9

Бурхан намайг ажлыг нь хийхэд хэрхэн чиглүүлдэг вэ?

Хараагүй болсон Саул газарт сууж байгаа нь

Дамаск хүрэх замд, Lifeway Collection / Goodsalt.com сайтын зөвшөөрөлтэй

Бид Саулын хөрвөлтийн түүхийг унших үедээ түүний хариу болгон хэлсэн “Та надаар юу хийлгэмээр байна вэ?” гэх үгээс сүнслэг өдөөлт авдаг (Үйлс 9:6). Есүс Христийн шавь нарын хувьд бид Их Эзэний ажилд оролцохыг эрэлхийлэх үедээ үүнтэй ижил зүйлийг асуудаг.

Биднийг асуусны дараа юу болдог вэ? Бид өөрсдийн хөдөлмөр дэх Бурханы хүслийн талаарх чиглүүлгийг хэрхэн хүлээн авдаг вэ?

Үйлдэх хүсэл

Саулын юу хийх хэрэгтэй талаар асуусан асуултад Их Эзэн түүнд Дамаск руу тэр даруй явах заавраар хариулсан. Заримдаа бид Их Эзэн үүний адил тодорхой удирдамжийг бидэнд өгнө гэж найддаг. Гэвч бид Бурханы ажилд оролцохын өмнө алхам бүрдээ зааварчилгаа авахаар хүлээх хэрэггүй юм.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф “Бидний залбирлын хариу ихэнхдээ өвдөг сөгдөн сууж байх үед биш, харин Их Эзэнд болон эргэн тойрныхоо хүмүүст үйлчилж байхад ирдэг” гэж заасан. (“Дамаск орох замд хүлээж сууна,” 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган).

Их Эзэн дараах хоёр хүнийг үйлдэх хүслийнх нь улмаас үйлчлэх боломж руу хэрхэн хөтөлснийг тунгаан бод.