2023
Та Христийн сургаалын дагуу хэрхэн амьдардаг вэ?
2023 оны 7-р сар


“Та Христийн сургаалын дагуу хэрхэн амьдардаг вэ?,” Лиахона, 2023 оны 7-р сар.

Ирээд, Намайг дага

Үйлс 2

Та Христийн сургаалын дагуу хэрхэн амьдардаг вэ?

Сургаалын таван хэсгийг харуулсан зам

Зураг чимэглэлийг Вики Скотт

Пентекостын өдөр Сүнс юүлэгдсэний дараа Петр бусад төлөөлөгчтэй хамт Христийг мөн Түүний сургаалын талаар гэрчилжээ. “Зүрх нь хөндөгдсөн” хүмүүс “Бид юу хийх ёстой вэ?” гэж асуув (Үйлс 2:37). Петр тэднийг наманчилж, баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авахад урьсан (Үйлс 2:38-ыг үзнэ үү). Ойролцоогоор 3000 хүн “түүний үгийг хүлээн [авч] баптисм хүртэцгээв” (Үйлс 2:41).

Христийн сургаалыг хэрэгжүүлэх нь биднийг Түүнд илүү ойртуулдаг. Сургаалын эдгээр таван хэсгийг хэрхэн хэрэгжүүлэх талаар бодож үзээрэй.

  1. Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл: Ямар дадал хэвшил, үйл ажиллагаа Есүс Христэд итгэх итгэлээ цэнэглэхэд тань тусалдаг вэ?

  2. Наманчлал: Та наманчлалыг хэрхэн баяр хөөртэй үйл явц болгодог вэ?

  3. Баптисм: Та баптисмынхаа гэрээний дагуу амьдрахын тулд юу хийж байна вэ?

  4. Ариун Сүнсний бэлэг: Танд ямар орчин, үйл ажиллагаа Ариун Сүнсний өдөөлтийг хамгийн ихээр мэдрэх боломжийг олгодог вэ?

  5. Эцсээ хүртэл тэвчих: Танд гэрээгээ сахих, Христэд найдах, төмөр бариулаас зууран барих зэрэг нь хэрхэн хүнд хэцүү зовлон бэрхшээлийг тэвчихэд тусалсан бэ? Иеремиа 17:7; 2 Нифай 31:20; Ифер 12:4-ийг үзнэ үү.