Өмнөх хэвлэлт
1: Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүл


1

Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүл

Тунгаан бод: Есүс Христэд итгэх миний итгэл бие даах чадварт минь хэрхэн нөлөөлөх вэ?

2:3

“Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүл” (srs.lds.org. вэбсайтаас үзэх боломжтой. “Exercise Faith in Jesus Christ видео бичлэг байхгүй бол дараах хуудсыг уншина уу.)

Ярилц:Таныг илүү бие даасан байхад туслах Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхийн тулд та юу хийж чадах вэ?

Унш:Сургаал ба Гэрээ 104:15 (баруун гар талд байгаа).

Дасгал: Доорх түүхүүдээс нэгийг нь сонгож, өөрөө унш. Бие даах чадвараа хөгжүүлэхээр хичээхэд тань эдгээр судар та нарт ямар хамааралтай болох талаар бодож үзнэ үү. Бүлгийнхэнтэйгээ бодлоо хуваалц.

Итгэлээ үйлдлээр харуулсныг тусгасан судрууд

Даниел залбирахаа болихгүй байсны учир тэрээр арслангийн нүхэнд хаягдсан ч,“Бурхан тэнгэр элчээ илгээж, арслангуудын амыг тагласан бөгөөд арслангууд түүнд хор учруулсангүй, … яагаад гэвэл тэр өөрийн Бурханд итгэсэн бөлгөө.” Даниел 6:22–23 (мөн 16–21-р шүлгүүдийг үзнэ үү)

“Итгэлтэй хүнд бүх юм боломжтой. … Хүү хүүр мэт болсонд. … Харин Есүс гараас нь барьж өндийлгөхөд, хүү босов.” Марк 9:23, 26–27 (мөн 17–22, 24–25-р шүлгүүдийг үзнэ үү)

“Тэдгээр нь өсөж үржихийн тулд төлөө гуй, талбай дахь сүргийнхээ.” Алма 34:25

Их Эзэн Лихайд гэр бүлээ удирдах Лиахона өгсөн бөгөөд “Мөн энэ нь тэдний төлөө Бурханд итгэх итгэлийнх нь дагуу ажилладаг байжээ; … Тэд хойрго байж, мөн итгэлээ бас хичээнгүй байдлаа бодитой болгохоо мартсан [үед] мөн тэд аян замдаа урагшилсангүй.” Алма 37:40–41

“Миний өргөөнд … бүхий л аравны нэгээ агуулахад авчир. Би та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивээлийг хальтал асгах эсэхийн талаар Намайг одоо үүгээр шалга.” Maлахи 3:10

Өлсгөлөнгийн үеэр, Елиа өөрт нь сүүлчийн хоолоо өгөхийг нэгэн бэлэвсэн эмэгтэйгээс хүсчээ. Елиа түүнд итгэлийнх нь учир Их Эзэн түүнийг хоол хүнсээр хангаж, түүний хоол хэзээ ч дуусахгүй хэмээн амлажээ. Хаадын дээд 17

“Хүн зөвхөн талхаар амьдардаггүй, харин хүн Эзэний амнаас гарах үг бүхнээр амьдардаг гэдгийг чамд ойлгуулахын тулд Тэрээр чамайг … [40 жилийн турш] маннагаар хооллож байсан.” Дэд хууль 8:3

Дасгал:Та Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж чадах хоёр тодорхой арга замыг бичнэ үү:

Амлалт өг: Энэ долоо хоногийн турш үлдсэн түүхүүд болон судруудыг тунгаан бодож, дараах үйлдлийг хийх амлалт өг. Даалгавар бүрийг хийж дуусгаад нүднүүдийг тэмдэглэ:

  • Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх дасгалыг өдөр бүр хий.

  • Энэ зарчмыг гэр бүлийнхэндээ заа.

ЕСҮС ХРИСТЭД ИТГЭХ ИТГЭЛЭЭ ХӨГЖҮҮЛХэрэв та видео бичлэгийг үзэх боломжгүй бол энэ эхийг уншина уу.

man in Bible-era clothing

АХЛАГЧ БЭДНАР: Үйлдэл хийх нь итгэлийг хөгжүүлдэг. Израилийн хүүхдүүд гэрээний авдрыг авч явдаг бөгөөд Иордан голын эрэгт ирдэг. Тэдэнд хуурай газраар гатлах болно хэмээх амлалт өгөгдсөн. Ус хэзээ хуваагдсан бэ? Тэдний хөл норох үед тэд гол руу алхан орж–үйлдэл хийдэг. Хүч дагалдан ирж–ус хуваагдсан.

Бид ихэнхдээ “Тийм ээ, би үүнийг төгс ойлгож байна, одоо үүнийг өөрийнхөө хийдэг зүйлс рүү хувиргах болно” хэмээн итгэдэг. Бидэнд хийж эхлэх зүйлс хангалттай байгааг би хэлмээр байна. Бидэнд зөв чиглэлийг дагах мэдрэмж байдаг. Итгэл бол зарчим бөгөөд энэ нь итгэл болоод хүч чадлын зарчим юм. Жинхэнэ итгэл нь Их Эзэн Есүс Христэд төвлөрдөг бөгөөд үргэлж үйлдэл рүү хөтөлдөг.

Дэвид А.Бэднар “What Must I Do?” [Leadership Pattern video, 2014]; “Seek Learning by Faith” [Сүмийн Боловсролын Системийн шашны багш нарт хандаж хэлсэн үгнээс, 2006 оны 2-р сарын 3] lds.org/media-library)