-
Тунгаан бод:Би илүү бие даах чадвартай болохын тулд ямар хуулинд дуулгавартай байх ёстой вэ?
-
Үз:“Дуулгавартай байдал адислалуудыг авчирдаг” (“Obedience Brings Blessings” видео бичлэг байхгүй бол дараах хуудсыг уншина уу.)
-
Ярилц:Бурханы хууль болон зарчмуудад дуулгавартай байх нь сүнслэг болон материаллаг адислалууд руу хөтөлдөг. Үүнийг батлах ямар туршлага танд тохиолдож байсан бэ?
-
Унш: Сургаал ба Гэрээ 130:20–21; Иосеф Смитийн хэлсэн үг (баруун гар талд байгаа).
-
Дасгал: Доорх хүснэгтийг харна уу. Тодорхой хуулиудад дуулгавартай байх нь хэрхэн тодорхой адислалууд руу удирдаж байгааг ажигла. Зарим жишээг оруулав.
Одоо дараах зүйлсийг хийхэд хэдэн минут зарцуулна уу:
-
Та ажил хайж байхдаа, хувийн бизнес эрхэлж байхдаа эсвэл боловсролтой болохдоо олж авахыг хүсч байгаа тодорхой адислалуудаа бич. Баруун талын баганыг ашигла.
-
Та эдгээр адислалыг хүлээн авахын тулд дуулгавартай дагаж чадах хуулиудаа зүүн талын баганыг ашиглан, жагсаан бич.
Дуулгавартай дагах
|
Хүлээн авах
|
---|
Хууль, зарчмууд
|
Адислалууд
|
---|
Мэргэн ухааны үг (С ба Г 89)
|
Илүү сайн эрүүл мэнд, агуу мэдлэг
|
Аравны нэг ба өргөлүүд (Малахи 3:10–12)
|
Материаллаг ба сүнслэг адислалууд, ажлын амжилт, хамгаалалт
|
Өдөр бүр цагтаа ажилдаа явах
|
Байнгын ажил болон хадгаламжтай болох боломж
|
Эрүүл хоол хүнс идэж, дасгал тогтмол хийх
|
Өвдөхгүй байж, ажлын өдрөө бага алдана
|
-
Дасгал:Та сонгосон хуулиндаа дуулгавартай байдлаа хөгжүүлж болох 2 юм уу 3 тодорхой арга замыг бичнэ үү:
-
Амлалт өг:Долоо хоногийн турш дараах үйлдлүүдийг хийх амлалт өг. Даалгавар бүрийг дуусгаад, нүднүүдийг тэмдэглэ:
-
Өдөр бүр дуулгавартай байх дадлага хий.
-
Энэ зарчмыг гэр бүлийнхэндээ заа.
-
Өмнөх суурь зарчмаа үргэлжлүүлэн давтан хий.